2018 онд Бээжин Өвөр Монгол хоёр газрынхан “Бээжин Өвөр Монголын ядуурлыг бууруулах хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэх гурван жилийн ажиллагааны бүдүүвч зөвшилцөл”-д гарын үсэг зурснаас хойш Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хороо, Засгийн газар болон Бээжин хотын Намын хороо, Засгийн газар үүрэг хариуцлагаа тасралтгүй чангатгаж, салбар салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэв.
Хоёр газрынхан боловсон хүчний талд нягтруулан оюуны дэмжлэг хангав. 2018 оноос хойш Бээжин хотоос Нам засгийн тушаал үүрсэн 316 дарга удирдлагыг Өвөр Монголд томилж, 31 ядуу хүндрэлтэй хошуу шяньд үүрэг гүйцэтгүүлэв. Гурван жилийн турш Бээжин хот боловсрол, эм эмнэлэг, шинжлэх ухаан техник мэргэжил, соёл зэрэг хүрээнд тусгай мэргэжлийн боловсон хүчнийг 1817 томилон ядуу хүндрэлтэй газар орны өмнө фронтод үйлчлүүлэв. Өвөр Монголын Өөртөө Засах Орон Нам засгийн 360 дарга удирдлагыг Бээжинд томилон тушаал үүрүүлж, 5136 тусгай мэргэжлийн боловсон хүчнийг Бээжинд сонгон томилж боловсруулж, боловсон хүчний нөөц хүчийг хангажээ.
Эдийн засгийн тусламжийг чангатган, төрөл зүйлийг ахиулжээ. 2018 онд Бээжин хотын салбар салбарын эдийн засгийн тусламжийн хөрөнгө мөнгө 1211 сая юаньд хүрч, шянь бүрд 39.08 сая юанийн хөрөнгө оруулав. 2019 онд эдийн засгийн тусламжийн хөрөнгө мөнгө өнгөрсөн жилийн мөн үеэс 26.6 хувиар нэмэгдэв. 2020 оноос одоог болтол 1876 сая юань оруулж, шянь бүрийн хөрөнгө оруулалт 60.51 сая юаньд хүрчээ. 2018 оноос хойш ядуурлыг бууруулах төсөл нийт 2098 болж, ядуу хүндрэлтэй газар орны аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах, хэрэглээгээр ядуурлыг бууруулах, ажил олголтоор ядуурлыг бууруулах, эм эмнэлэг боловсролоор ядуурлыг бууруулахыг дэмжиж, ядуу хүндрэлтэй газар орны аж үйлдвэрлэлийн хөгжлийг үр дүнтэй ахиулах ба нийгмийн баталгааны түвшинг дээшлүүлж, 300 мянга гаруй иргэн төслөөс ашиг хүртэв.
Аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өрнүүлж, хөгжлийн суурийг бататгав. Өөртөө засах орны бүх шатныхан аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг халамжийн Төрийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж, Бээжин хотын аж ахуйн нэгжийг урин хөрөнгө оруулан бизнес эрхлэв. Гурван жилийн турш улсын зэрэглэлийн 31 ядуу хүндрэлтэй хошуу шянь Бээжин хотоор дамжин 155 аж ахуйн нэгжийг урин 4100 сая юанийн хөрөнгө оруулалтыг биелүүлж, 33 аж үйлдвэрлэлийн хүрээлэн дүүргийг хамтдаа байгуулав. Бээжин хотын өргөн хэрэглээний зах зээлийг бүрэн гүйцэд ашиглан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Бээжинд оруулах саадгүй нэвтрэх замыг шулуутгав. 2018 онд хэрэглээгээр ядуурлыг бууруулахыг эхлүүлснээр улсын зэрэглэлийн ядуу хүндрэлтэй 31 хошуу шяниас Бээжингийн зах зээлд 310 сая юанийн хөдөө аж ахуйн онцлог бүтээгдэхүүнийг борлуулж, нийт 1247 сая ядуу хүндрэлтэй иргэний орлогыг нэмэгдүүлжээ.
Хөдөлмөр үйлчилгээний тусламжийг ахиулж, ажил олголтын үндсэн байдлыг тогтворжуулав. 2018 онд өөртөө засах орны зэрэглэлийн 31 ядуу хүндрэлтэй хошуу шянь хийгээд Бээжин хотын 16 хэсэг “Бээжин Өвөр Монголын хөдөлмөр үйлчилгээний хамтын ажиллагааны ядуурлыг бууруулах үйл ажиллагааны зөвшилцөл” тогтож, хангалт хэрэгцээг зохицуулах, ажилчид, ажлын байрны боловсрол зэрэг бодит арга хэмжээг тодорхойлов. Гурван жилийн турш хоёр тал 97295 ядуу хүндрэлтэй иргэнд туслан Өвөр Монголын дотно гадна ажил, үүний дотор 4567 иргэнд Бээжинд ажил олгож, ойр хавь болон тухайн газрын 85166 иргэнд ажил олгож, бусад газар оронд 7562 иргэн ажилтай болов.
Бээжин хотын дүүрэг ба өөртөө засах орны хошуу шяний ажил төрлөөр дэмжин тэтгэлгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлжээ. Одоогоор Бээжин хотын 263 аж ахуйн хүчирхэг суурин хийгээд өөртөө засах орны 262 сум шянь суурин, 502 баг тосгон нийгэм дүүрэг, Бээжин хотын 381 аж ахуйн нэгж болон өөртөө засах орны 435 засаг захиргааны баг тосгон, Бээжин хотын 177 нийгмийн зохион байгуулалт болон өөртөө засах орны 195 засаг захиргааны баг тосгон, Бээжин хотын 272 сургууль болон өөртөө засах орны 355 сургууль, Бээжин хотын 237 эмнэлгийн хороо болон өөртөө засах орны 290 эмнэлгийн хороо ажил төрлөөр туслан дэмжих холбоо тогтоов.
Бээжин Өвөр Монголын ядуурлыг бууруулах хамтын ажиллагаа
2020-12-11 16:44
Бээжин Өвөр Монголын ядуурлыг бууруулах хамтын ажиллагаа.
Зохиогч: Нийтлэлийг: Гоо
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
