
Хөлөнбуйр хот сүүлийн таван жилийн хугацаанд“Сайн сайхан хөгжил,Шинжлэх ухааны дэвшил, хамтын бадран хөгжил"–ийн стратегийн төслийн дагуу явж ирсэн бөгөөд байгалийн үзэмжит байдлаа хадгалан авч үлдэхүүднээсХятадын хойд хэсгийн хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой. Энэ хугацаанд тус хотын экологийн барилгын хөрөнгө оруулалт 6.34 тэрбум юаньд хүрсэн байна. Хөлөнбуйр нутгийн хүн ард 250,000 хавтгай дөрвөлжин км талбайтай хойд хилийн өргөн уудам орон нутгаа"Үзэсгэлэнт Хятад"-ын үлгэр жишээч орон болгохоор хичээн ажиллаж байгаа аж.
Ногоон өнгөөр шар элсийг бүрхлээ
Хөлөнбуйрын бэлчээрийн газрын талбай 120,000 гаруй хавтгай дөрвөлжин км байдаг. Харин 2000 гаруй акр талбай гурван зурвас элсэн газар нь нутгийн сорви гэлтэй сэтгэл эмзэглүүлнэ.
Хөлөнбуйрын элсэн газар БНХАУ-ын дөрвөн томоохон элсэн газрын нэг бөгөөд тал хээрээр тархсан байдаг. Энэхүү элсний бүс нутаг нь Хайлаар голын урсгалын хэсэг, И Минь голын урсгалын хэсэг, Шинэ Бaрга зүүн хошууны дунд хэсгийн гурван зурвас элсэн газар болон шинэ Барга баруун хошууны Далай нуурын эрэг хөвөө зэрэг тархай бутархай элсэн газруудыг хамардаг.
2009 оноос хойш Хөлөнбуйр хот цөлжилтийн эсрэг бодлого хэрэгжүүлж, элсэрхэгжсэн газрыг сэргээн сайжруулах төсөл хэрэгжүүлсэн. Тийнхүү иргэд, олон нийтэд ашигтай үйлчилгээний ажил болгосон байна. Мөн жилийн дунджаар 150 сая юаний хөрөнгө оруулж, 100 акр элсэрхэг газарт ажилласнаар элсний гамшгаас сэргийлэн хамгаалж чадсан.
2011 онд төрөөс Хөлөнбуйр хотод байгаль орчны шагналын бодлогыг хэрэгжүүлж эхлүүлсэн юм. Энэхүү бодлогын хүрээнд тус хотын 873 гацаа, тосгоны 137 мянган малчин тариачин өрх, нийтдээ бараг 39 сая хүнийг хамарсан байна. "Арванхоёр дугаар таван жил"-ийн төслийн хугацаанд байгаль орчны шагналын бодлогын дагуу нийт бараг 2.6 тэрбум хөрөнгө оруулсан аж.
Одоогоор Хөлөнбуйр хотынхон жил бүр 60 акр талбай газрыг ойжуулж, 100 акр цөлжилтийг сэргээгээд байна. 184 акр талбай газарт бэлчээрлэлтийг хориглон өвс ургамал тарьж, 60 акр талбай газарт мал бэлчээрийн тэнцвэрийг баталж чаджээ. Нэлийсэн элс номин ногоон тал боллоо. Хөлөнбуйр хот цөлжилтийн эсрэг төслийг хэрэгжүүлснээр ургамлын бүрхэц сайжрав. Өмнө нь ногоон талбай таван хувь хүрэхтэй үгүйтэй байсан бол төсөл хэрэгжсэнээс хойш 30 хувиар өссөн байна. Хагас суурин элсэрхэг газар 20 хувь байсан бол 40 хувь болон нэмэгджээ. Долоон жилийн хугацаанд Хөлөнбуйр хотын элсийг сэргээсэн нийт талбай 752 акр газар, манхан газар ба элсэн газрын талбайг зэрэг багасгасан байна.
Эх баялгаараа бус байгалийн үзэмжээрээ ашиг олно
Хөлөнбуйр хотод 120 мянга гаруй хавтгай дөрвөлжин км талбайтай хээр тал бий. Энэхүү ой шугуй нь ус, хөрс, нүүрстөрөгч, хүчилтөрөгч, цэвэр орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэгт орлуулшгүй чухал нөлөө үзүүлж, дэлхий дээр “Хойд хилийн урт ногоон хана” гэж яригдах болсон байдаг.
Өвөр Монголын Их Хянган давааны шугуйт орон ”2013 оны эхээр” Таван их суурин газар, гурван их толгойлогч”–ын хөгжлийн зорилтыг санаачилсан нь бий. Өвөр Монгол орны хамгийн том нүүрсний суурин газар, арилжааны ойн нөөцийн суурин газар, ногоон суулгацын суурин газар, аялал жуулчлалын амралтын бааз, хөгжлийн зорилтууд суурин газар, ногоон ойн бүтээгдэхүүн боловсруулах суурин газар, ойн нөөцийн ашиглалт, цэвэр эрчим хүчний хөгжил, ашигт малтмал боловсруулах аж үйлдвэрийн хөгжлийн сэтгэлгээг маш тод болгосон байна.
“Гэгээн гол” нэртэй ой шугуйн товчоо нь Өвөр Монгол орны хамгийн том ой шугуйн товчоо бөгөөд одоогоор 5000 гаруй ажилтантай. Тус ой шугуйн товчоо дунд үйлдвэрлэлийн бүтцийн өөрчлөлтийг дэмжиж, 2013 онд авто замын барилга, ус дулааны шугам суурилуулах хөрөнгө бодисыг эрхлэн ажилласан байна. Авто зам барилгын компаниас бие даан хийсэн дүүргийн зам шугамыг хатуу хучилттай болгох, намгархаг газрын паркын хаалга хийх, цаа буга сонирхож үзэх талбайн хашааг засан цэгцлэх зэрэг төслийн ажлууд маш сайн аж ахуйн үр дүнд хүрсэн байна. Энэ нь ажлын байраар хангах асуудлыг шийдсэн төдийгүй компаний хөгжилд өргөн дардан замыг нээж өгсөн юм.
2013 онд албан ёсоор ашиглалтад орсон ойжуулалт тохижилтын компани нь эхэн үедээ ой үржүүлгийн ажлын үндсэн дээр нарс, гацуур суулгахад голчлон анхаарсан зулзган модны компани болон хөгжиж, Хятадын хойд хэсгийн хамгийн том зулзаган мод үржүүлэх суурин газар болохыг зорьж байгаа юм.
Арилжааны чанартай хайж малтахыг зогсоож, ой шугуйг хамгаалах, гурван хойд бүс нутгийн хамгаалалтын ой зэрэг төсөл болон өргөн хүрээний мод тарих үйл ажиллагаа зохион байгуулхаар дамжин Хөлөнбуйр хотын ойжуулалт 1.13 тэрбум шоо метр, ой шугуйн хамрах хүрээ 51.4 хувьд хүрч, эх баялгийн ерөнхий хэмжээ нь нээлт хийх үеийн анхны түвшинд хүрсэн байна.
“Гэгээн гол” ой шугуйн товчоо ойн оронWu Li Ku Maнэртэй хамааралтын газрын 517 ажилчдын багийн ой шугуйг аялал жуулчлалын газар болгож, унаган өнгө төрхийг нь хадгалж үлдсэн. Ойт орны хамгийн сүүлчийн ажилчдын багийн дурсгалын газар болсон байна. Жуулчид ачих талбай, гулсалтын мөр, модны багаж хэрэгслийн үзүүлбэр зэргийг үзэхээр дамжин ойт орны 63 жилийн турших нээн ашигласан түүх ба ирээдүйд хамгаалж хөгжүүлэх итгэл найдварыг мэдэрч чадна.
“Арван хоёрдугаар таван жил”–ийн төслийн хугцаанд Их Хянган давааны ойт орны аялал жуулчлалын газар нийтдээ 4.256.500 зорчигч хүлээн авч, жилийн дундаж өсөлт нь 32,6 хувь, аялал жуулчлалын нийт орлого 2,542 тэрбум юань, жилийн дундаж өсөлт нь 34,98 хувьд хүрэв.
“Тал нутгийн амин судас” шинэ амьдрал цэцэглэлээ
Хөлөн нуур бол Хятадын таван их цэнгэг нууруудын нэг. Мөн зүүн хойд бүс нутаг дахь Хятадын хамгийн том нуур юм. Нутгийн иргэдэд Хөлөн нуур маш чухал нөлөө үзүүлдэг нь тодорхой.
2002 оноос хойш орон шалтгааны нөлөөгөөр Хөлөн нуурын талбай багасаж эхлэв. 2012 онд хамгийн ноцтой байсан нуурын талбай 2339 км2 –аас1750 км2 болон ширгэж багассан байна. Ус хадгалалтын хэмжээ ноцтой буурч түүхэндээ хамгийн их буюу бараг тэн хагас нь багассан. Усны хамгийн гүн түвшин есөн метрээс дөрвөн метр болтлоо доошилжээ.
Хөлөн нууыг авран хамгаалахын тулд Хөлөнбуйр хотын холбогдох байгууллага нэгжүүд авран сэргээх ба үргэлжлүүлэн ашиглах хөгжлийн арга хэмжээ санаачлан гаргасан юм. Бэлчээрийн шагналын мөнгө, орчин ахуйн шалтгаанаар нүүн шилжих, элсийг тогтоох, усны нөөцийн хуваарилалт, зарим газарт загас агнуурыг зогсоох зэрэг олон арга хэмжээ хэрэгжүүлсэн. Ээж нуураа хамгаалсны үр дүнд “Тал нутгийн хүй” дахин амилж чадлаа.
Байгаль орчныг сэргээн сайжруулахад гол талбай болсон Шинэ Бaрга баруун хошуу нь 2011 оноос эхлэн 66.6 га газар мал бэлчихийг хориглож, мал бэлчээрийн тэнцвэрийг 142.6 га талбай хүргэсэн байна. Тус хошуу нь жил бүр дунджаар 150 сая юаний шагналын мөнгө тарааж, үүний 1/4 хэсгийг нь Хөлөн нуурын ойролцоох газарт зарцуулжээ.
Хөлөн нуурыг биологийн олон талаар сэргээх, малын бэлчээрийг хязгаарлаж, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор Хөлөнбуйр хот олон арга хэмжээ зохион байгуулсан юм. Жишээ нь, Хөлөн нуурын ойролцоох газрыг хамгаалан сэргээж, төслийг хэрэгжүүлсэн таван жилийн хугацаанд зарим газарт загас агнуурыг хориглох, нуурыг хамгаалан сэргээх хууль журам тогтоон хэрэгжүүлснээр сайн үр дүнд хүрч чадсан.
2015 оны хавраас эхлэн Хөлөнбуйр хотын захиргаа Хөлөн нуур орчимд "Зуун өдөрт шийдэх" арга хэмжээ зохиож, 48 аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагаа ажиллуулж буй айл өрх болон аж ахуйн нэгжүүдийг чанга хянан шалгаж байна. Үүгээрээ бохирдол үүсгэж буй эсэх, оршин буй аж ахуйлал, үйлдвэр уурхай зэрэгт сэргээн цэгцлэх, хаалгах буюу нүүн шилжүүлэхээр дамжин байгаль орчноо нөхөн сэргээх ажлыг хийсэн байна.
Хөлөн нуур улсын зэрэглэлийн байгаль хамгаалалтын орны Шинжлэх ухаан боловсролын газрын орлогч дарга Пэн Зитянгийн танилцуулснаар нуурын эргэн тойрон дахь 4083 хавтгай дөрвөлжин км талбай газарт бэлчээрийн шагналын бодлого хэрэгжүүлэв. Түүнчлэн элсэрхэг газарт мал маллахыг хориглосноор Хөлөн нуурын байгаль орчныг маш сайн хамгаалж чадсан байна. Сүүлийн жилүүдэд Хөлөн нуурын усны түвшин 3.2 метр, усны талбай 2038 хавтгай дөрвөлжин км, ус хадгалах хүчин чадлын хувьд 10,39 тэрбум шоо метр болон өсч, 2002 онд усны түвшин хамгийн сайн сэргэсэн юм.
