Ордос Олон улсын наадмын их хурал-III болон Ордос Олон улсын бүтээлч соёлын их хурлын үйл ажиллагааны шагнал гардуулах ёслол Ордос хотын кино театрт 8 дугаар сарын 27-ны үдэш боллоо. Шагнал гардуулах ёслолд Ордосын Үндэсний дуу бүжиг жүжгийн хүрээлэнгийн уран бүтээлчид “Хөвч” бүжгэн жүжгийг үзэгч олонд тоглож сонирхуулсан юм. Баяр наадмын үйл ажиллагаа үргэлжилсэн 6 өдрийн хугацаанд дөрвөн зүг найман зовхисын гийчид зочид “Дөрвөн цагийн наадам, цагийн өнгөт наадам” гэх гол сэдвийн хүрээнд үзэсгэлэнт сайхан Ордос хотноо мартагдашгүй тал нутгийн нижгэр наадмыг зүрх сэтгэлээрээ мэдэрсэн юм. Энэ удаагийн Ордосын Олон улсын наадам нь өмнөх хоёр удаагийн наадамтай харьцуулахад хэлбэр болон агуулгын хувьд олон талын шинэчлэлт хийж, наадмын зэрэглэл болон түвшин шинэ шатанд хүрч 10 онцгой зүйлийг бүтээсэн том баяр наадам болж өнгөрлөө.
Нэг. Шинжлэх ухаан технологийн элемент, цагийн өнгөөр чимэглэгдсэн наадам
Ордос Олон улсын наадмын их хурал-III болон Ордос Олон улсын бүтээлч соёлын их хурлын нээлтийн ёслол 8 дугаар сарын 22-ны үдэш Ордос хотын Спортын төвд боллоо. Нээлтийн ёслолын тоглолтод Шинжлэх ухаан технологийн элемент агуулагдаж, шинэ сонин тайзны урлаг чимэглэл, уран сайхан төсөөллөөр бүтээгдсэн тоглолт бүхэн нь үзэгчдэд сайхан сэтгэгдэл төрүүлж, сонорыг мялаасан бол нээлтийн ёслолын уран сайхны тоглолтод Тэнгэр, Бадам, Аянга, Гэ Шяохү зэрэг Ордос нутгийн уугуул нэрт дуучид, жүжигчид нутаг усны ард олонд ая дууны цэнхэр хадаг өргөн барьсан нь үзэгч олны таашаалд хүрсэн билээ. Нээлтийн ёслолын үдэшлэгийг эргэцүүлэхэд Ордос үндэстний сонгодог дуу бүжгээр гол болгож, өвөрмөц онцлог бүхий Ордос нутгийн үндэстний соёлыг харуулж, үндэстний нэгдэл болон аж ахуй нийгмийн хөгжлийн гол өнгө аясыг тод томруун харуулса онцгой сайхан үдэшлэг болсноороо онцлог байлаа.
