solongonews
Өвөр Монголын төв болон баруун хэсгийн нутгуудад анхны цас орлоо
2015-11-05 16:40
11 дугаар сарын 5-ны өдөр Өвөр Монголын ихэнх хот аймаг энэ жилийн анхны цасаа угтаж байна.

Цаг уурын товчооноос сэрэмжлүүлэх мэдээ гаргасан байна. 12 цагийн дотор Өвөр Монголын төв болон баруун хэсгийн хойд нутгаар 6 мм-ээс дээш хэмжээний цас орсон бөгөөд үргэлжлэн цас орж, хөдөө аж ахуй болон зам тээвэрт зохих хэмжээний хүндрэл учруулна гэжээ.

Энэ удаагийн цас Өвөр Монголын Баяннуур хотын Дэн Күө шяниас орж эхэлсэн юм. Мөн 7-ны өдөр болтол үргэлжлэх төлөвтэй байна. Агаарын температур ч мөн буурч хүйтэрнэ гэж цаг уур товчооны ажилтан танилцуулсан байна.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл