solongonews
Талын торгоны замын уран бичлэг, уран зургийн судалгааны төв байгуулагдлаа
2016-10-17 16:45
Өвөр Монголын Их Сургуулийн Чуан Е дээд сургуулийн Талын торгоны замын уран бичлэг, уран зургийн судалгааны төв байгуулагдлаа.

        Өвөр Монголын Их Сургуулийн Чуан Е дээд сургуулийн Талын торгоны замын уран бичлэг, уран зургийн судалгааны төвийн нээлтийн ёслол болон уран зураг, уран бичлэгийн үзэсгэлэн өнөөдөр буюу 10 дугаар сарын 17-ны өдрийн үдээс өмнө Өвөр Монголын Уран Зургийн Галерейд боллоо.

        Тус арга хэмжээг Өвөр Монголын Их Сургуулийн Чуан Е дээд сургууль санаачлан зохион байгуулжээ. Арга хэмжээнд Хятад, Монгол, Оросын нийт 48 уран бүтээлчид болон Өвөр Монголын Багшийн Их Сургууль зэрэг их дээд сургуулиудын багш сурагчид оролцсон байна.

        Өвөр Монголын Их Сургуулийн Чуан Е дээд сургуулийн Талын торгоны замын уран бичлэг, уран зургийн судалгааны төв байгуулагдсан нь Хятадын “Нэг бүс нэг зам” стратегийн төрийн бодлогыг хэрэгжүүлэн, Өвөр Монголын соёлын бүтээн байгуулалтын ахиц дэвшлийг түргэтгэж, Өвөр Монголын соёл урлагийн хөгжил дэлхийд нэр нөлөөгөө өргөтгөх тал дээр чухал ач холбогдолтой юм. Үүнээс гадна энэ удаагийн уран зураг уран бичлэгийн үзэсгэлэн Хятадын “Нэг бүс нэг зам” стратегийн төрийн бодлогын үр дүнг харуулах, Хятад, Монгол, Орос гурван улс тэрчлэн “Нэг бүс нэг зам” дагуух орнуудын соёл урлагийн солилцоог ахиулахад гол зорилго оршиж байгаа болно.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл