Өвөр Монголд түр хугацаанд тушаал хариуцаж байгаа төвийн ажилтнуудтай Ван Жүнь уулзав
2016-04-11 10:53
Өвөр Монголд түр хугацаанд тушаал хариуцаж байгаа төвийн 13 ажилтантай Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Ван Жүнь уулзалт хийв.
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Ван Жүнь 4 дүгээр сарын 9-ний өдрийн үдээс өмнө Өвөр Монголд түр хугацаанд тушаал хариуцаж байгаа төвийн 13 ажилтантай уулзалт хурал хийсэн байна. Хурлын үеэр дарга Ван Жүнь боломж нөхцөлийг нандигнан суралцахад анхаарлаа хандуулж, ухамсартай ажил үүргээ гүйцэтгэн, улс орныхоо хойд хилийн хөдөө нутгийг бүтээн байгуулахад итгэл зоригоо чангалан, хүч чадлаа нэмэгдүүлж өөрийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэсэн байна.
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны байнгын гишүүн, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Зохион байгуулах газрын дарга Ли Пэншинь уг хуралд оролцсон байна.
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх
