solongonews
ӨМӨЗО-ны 2 дугаар сарын сүүлийн байдлын тоссон төл болон малын махны үнэ ханш
2016-03-23 15:52
ӨМӨЗО-ны 2 дугаар сарын сүүлийн байдлын тоссон төл болон малын махны үнэ ханш.

 Хоёрдугаар сарын сүүлийн байдлаар ӨМӨЗО-ны бод болон бог малын нийт 24.31 сая төл тосож, өнгөрсөн жилийн мөн үеэс 2.6 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, бод малын төл 852 мянгыг тоссон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 3.5 хувиар нэмэгдэж, бог малын төл 23.458 саяыг тоссон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 2.6 хувиар нэмэгджээ.

Хоёрдугаар сард ӨМӨЗО-ны үхрийн махны үнэ дунджаар килограмм бүрдээ 54.82 юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 4.7 хувиар, хонины махны үнэ дунджаар килограмм бүрдээ 49.76 юань болж өнгөрсөн жилийн мөн үеэс 12.2 хувиар тус тус буурсан байна.

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл