solongonews
Улаанцав Алма-Атагийн аялал эхэллээ
2016-11-20 21:44
Улаанцаваас Алма-Ата хүрэх анхны аялал хөдөллөө.

Арван нэгдүгээр сарын 20-ны 10 цаг 15 минутад ӨМӨЗО-ы Улаанцаваас Алма-Ата хүрэх Хятад Европыг холбон аялах галт тэрэг Улаанцав хотоос аяллаа эхлүүлсэн байна.

Ази Европын зах зээлийг шууд холбосон төмөр замын ачаа тээврийн үйлчилгээ Өвөр Монголд дахин бий боллоо. Хятадын умард бүс нутагт оршдог Улаанцав хотын хувьд газар зүйн байршлаар давуу талтай учир Өвөр Монголын зүүнээс баруун тийш дайран өнгөрөх гол хүйс орон. Мөн хойд өмнөдийг холбосон уулзвар цэг, зүүн хойд, Хятадын хойд нутаг, баруун хойд бүс нутаг зэрэг эдийн засгийн гурван том бүсийг дайран өнгөрөх зам харилцааны төв, Хятадаас Монгол, ОХУ, зүүн Европт хүрэх олон улсын чухал зам болно.

Хятад Европыг холбон аялах энэхүү галт тэрэг Ази Европын төмөр замд эзлэх Улаанцав хотын чухал давуу байршлыг ашиглаж, олон улсын ложистикийн цоо шинэ зам сувгийг байгуулж, ачаа барааг Монгол, ОХУ, Казахстан, Беларусь, Польш, Герман зэрэг оронд хүргэж, "Хятадад үйлдвэрлэв" салбарт экспортын цоо шинэ томоохон хаалга нээж өгсөн байна.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.nmgnews.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл