solongonews
“Энх тайван, Найрамдал, Залуу элч” гурван улсын өсвөр насны төлөөлөгчдийн Өвөр Монгол дахь зуслангийн аялал албан ёсоор эхэллээ
2016-07-25 11:49
Нээлтийн үеэр урван улсын өсвөр насны төлөөлөгчдийн баг урлагийн тоглолтуудаар бэлэг барилаа.

 

     

 “Энх тайван, Найрамдал, Залуу элч” Хятад, Орос, Монгол гурван улсын өсвөр насны төлөөлөгчдийн Өвөр Монгол дахь зуслангийн аяллын үйл ажиллагааны нээлтийн ёслол 7 дугаар сарын 22-ны өдөр Хөххотод боллоо. Орос, Монгол  хоёр улсын 200 өсвөр насны төлөөлөгчид Өвөр Монголд дахь 4 өдрийн хугацаатай нөхөрсөг солилцооны харилцан айлчлалын үйл ажиллагаанд оролцсон байна.

 Хятад улсын Аялал жуулчлалын газрын Ли Жиньсао, Оросын холбооны Аялал жуулчлалын захиргааны дарга Олег Петрович Сафонов, Монгол Улсын Хятад улсад суугаа онц бүрэн Эрхэд элчин Ц,Сүхбаатар, ӨМӨЗО-ны Улс төрийн зөвлөгөөний дарга Рэн Япин нээлтийн ёслолд оролцсон байна.

      Нээлтийн үеэр урван улсын өсвөр насны төлөөлөгчдийн баг морин хуур, дуу бүжиг, уран нугаралт зэрэг уран сайхны тоглолтуудыг сонирхууллаа.

        7 дугаар сарын 21-ны өдрөөс 24-ний өдөр хүртэл Орос, Монгол хоёр улсын өсвөр насны төлөөлөгчид Өвөр Монголын музей, Чингис хааны онгон, Бугат хотын Сайхантал, Хөххотын Мэн Ню компани зэрэгтэй танилцсан байна. 8 дугаар сарын эхээр Өвөр Монголын өсвөр насны 100 гаруй төлөөлөгчид Улаанбаатар хотод өсвөр насны төлөөлөгчдийн зуслангийн аяллын үйл ажиллагаа зохион байгуулах юм. 

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл