solongonews
Түчюань шянь “Арвыг хамруулах” төслөөр ашиг хүртэж байна
2015-11-10 17:42
“ Арвыг хамруулах” төслийн хэрэгжилтийн байдал

Сурвалжлагч Түчюань шяний Дүрэлж тосгонд очиход тариачдын хашаанд эрдэнэ шиш, газрын самрын цэцэг овоолсон харагдана. Тосгоны ард элбэг ургац авсандаа баярлан “Арвыг хамруулах” төсөл амьдралыг нь өөрчилсөнд баяртай байв.

“Өмнө нь бороо их ороход арын уулнаас үер бууж тосгоны замыг дайрч жалга гаргадаг байсан. Бага зэргийн бороо орсон ч зам шавар шавхай болж явахад хэцүү болдог байв. Одоо гэрийн өмнүүр цэвэр тэгш замтай боллоо” гэж Дүрэлж тосгоны уулын хормойд амьдардаг Ван Баоли ярьж байв.

“Телевизээр хэдхэн суваг гарна, заримдаа бүр гарахгүй үе ч бий”, “Нийгэмд юу болж байгааг мэдэхгүй, тосгоны ард тариа тарихаас өөр юм мэдэхгүй. Гарав таваараа цуглан хөзөр тоглож зав зайтай цагаа өнгөрөөдөг байсан. Одоо харин 50 гаруй суваг үзэх болж, бүхий л үйл явдлыг хамгийн шуурхай олж мэдэх боллоо” гэж тосгоны тариачин Жан Юүй өөрчлөлт шинэчлэлтийн тухай яриа дэлгэж байсан.

Ундны усны асуудал тосгоны ардыг удаан хугацаанд зовоосон зүйлийн нэг нь аж. “Өнгөрсөн хэдэн жилийн өвөл худгийн усаараа хонь ямаа услахад гар бээрэх, даарч хөрөх асуудал зөндөө тулгарч байв. Одоо харин Засгийн газрын ач тусаар шугамын устай болсноор өвлийн улиралд даарч бээрэх асуудалгүй болсон гэж тосгоны ард Жан Шүн ярив.

Түчюань шянь 2014 онд 63 тосгоны “Арвыг хамруулах” төслийг хэрэгжүүлсэн бол 2015 онд гол 54 тосгонд “Арвыг хамруулах” төслийг хэрэгжүүлжээ. Энэ жил 560 сая юаний хөрөнгө оруулж, нурах аюултай 4193 байшинг засан сэлбэж, 336 километр шинэ зам тавьж, 22 хүүхдийн цэцэрлэг, эрүүл мэнд үйлчилгээний төв 83 барьж байгуулан, 75 тосгонд соёлын үйл ажиллагааны тоног төхөөрөмж зохицуулж, цэвэр усны асуудлыг шийдвэрлэсэн байна.


 

Зохиогч: Хишгбуян
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : \"Солонго\"мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл