solongonews
Монгол Улсын оюутнууд манай төвд айлчиллаа
2016-10-18 11:09
Монгол Улсын Их Сургуулийн оюутнууд Өвөр Монголын Өдрийн Сонины Хороотой танилцлаа.

        Монгол Улсын Их Сургуулийн оюутнууд өнөөдөр буюу 10 дугаар сарын 18-ны өдөр Өвөр Монголын Өдрийн Сонины Хороотой танилцлаа.

   Б.Хишигсүх багшаар ахлуулсан Монгол Улсын Их Сургуулийн 16 оюутан Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургуульд нэг сарын хугацаатай дадлага хийхээр хүрэлцэн иржээ.

    Тэд дадлагын хугацаандаа Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хороо, Өвөр Монголын музей, Өвөр Монголын Өдрийн Сонины Хороо, Өвөр Монголын Одон телевиз зэрэг байгууллага нэгжтэй танилцан Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээлэл, уран зохиол, сургалтын хүрээний ялгаа, давуу талуудыг судлах юм байна.

Найруулагч: САРАА
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл