Хятад·Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын чухал үйл ажиллагааны нэг болох Өвөр Монголын баримал урлагийн үзэсгэлэнг 6 дугаар сарын 26-ны үдээс хойш Өвөр Монголын музейн өмнө талбайд дэлгэжээ. Тус үзэсгэлэн 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.
Үзэсгэлэнг хариуцан ажиллаж буй ажилтан хэлэхдээ, өнгөрсөн жилийн сүүлээс Өвөр Монголын өргөн олон барималчдын бүтээлийг бүртгэн авч, дэвшүүлсэн 1000 гаруй бүтээлээс тал нутгийн соёлын наадмын онцлогт тохирсон, монгол нутаг монгол амьдралыг харуулсан өвөрмөц онцлог бүхий 118 бүтээл, хэсэг бүлэгт хуваасан 100 бүтээлийг сонгож тус үзэсгэлэнд дэлгэж, дэвсэн бүтээл нь Хөлөнбуйраас Үхай хүртэл Өвөр Монголыг хамарсан хэмээн танилцуулсан юм.
Тус үзэсгэлэн “Түүхийн цуурай”, “Талын хүсэл”, “Амилал дэгжрэл” гэсэн гурван хэсгээс бүрдэж, Өвөр Монголын баримал урлагийн бүтээлийг анх удаа гадаа дэлгэснээр үзэгчид үзэж сонирхоход хялбар нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн байна.



Өвөр Монголын барималчдын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Ван Даюн: - Дэлгэгдсэн баримал урлагийн сэдэв бүр нь Өвөр Монголын тал нутаг, орон нутгийн соёл урлагийг харуулж чадсан бөгөөд хүний хөдөлгөөн хамгийн ихтэй музейн өмнө талбайд дэлгэснээр өргөн олон үзэгчид, аялагчид Өвөр Монголыг ойлгох, монгол амьдралыг биечлэн мэдрэхэд маш том хувь нэмэр үзүүлж байна. Сүүлийн хоёр жилд Өвөр Монголын баримал урлагийн бүтээлийн агуулга баялаг, хэлбэр өвөрмөц болж байгаа бөгөөд үндэсний онцлог, газар нутгийн онцлогийг харуулж чадсанаараа үзэгчдийн анхаарлыг татах нь зайлшгүй юм гэлээ.
