solongonews
Найман муж орны монгол үндэстний дунд сургуулийн боловсролын нийгэмлэгийн ээлжит хурал
2015-07-14 18:17
XXVIII удаагийн ээлжит хурлыг Алшаа аймгийн монгол дунд сургууль санаачлан зохион байгуулна.

  

 7 дугаар сарын 9-10-ны өдөр Улаанхад хотын Архорчин хошууны Чавга II дунд сургууль санаачлан зохион байгуулсан Өвөр Монгол дахь “Найман муж орны монгол үндэстний дунд сургуулийн боловсролын нийгэмлэг”-ийн XXVII удаагийн ээлжит хурал Өвөр Монголын Архорчин хошуунд болов. ӨМӨЗО-ны Боловсролын газрын удирдлага, Дундад улсын найман муж орны монгол үндэстний дунд сургуулийн захирал, багш нар нийт 200 гаруй хүн уг хуралд оролцсон байна.

Энэхүү хуралд Архорчин хошууны Чавга монгол үндэсний дунд сургууль, Гирин мужийн Түн Юй шяний Монгол дунд сургууль, Алшаа аймгийн Монгол дунд сургууль өөрсдийн туршлагаа танилцуулж, Дундад улсын төвийн боловсрол соёл шинжлэх ухаан судалгааны академийн Хань Ли профессор тусгай сэдэвт тайлан хийжээ.

Уг хурлаас найман муж орны сургуулийн тушаасан өгүүлэл, өөрсдөө найруулсан сурах бичиг, сурагчийн шинээр зохиосон уран бүтээлийг сонгон шалгаруулж, шилдэг бүтээлүүдийн эздийг шагнан хөхүүлэв.

Дашрамд дуулгахад тухайн хурлаар тус нийгэмлэгийн XXVIII удаагийн ээлжит хурлыг Алшаа аймгийн монгол дунд сургууль санаачлан зохион байгуулахаар болов. 

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл