Намайг Лю Липин гэдэг. Энэ жил 66 настай, Өвөр Монголын Баяннуур хотын Урадын хойд хошууны Хөх-Өндөр суурингийн Улаантуг багийн иргэн. Өмнө нь манай амьдрал ядуу буурай байсан. Манай хүн тархи нь гэмтэж, хөдөлмөрлөх чадваргүй болсон. Гэрийн бүтэн нэг жилийн орлого дөнгөж 2 мянган юань ч хүрдэггүй, хүүдээ тарих хийлгэхийн тулд хүнээс мөнгө ч зээлж явсан удаатай. Тэдгээр өдрүүдийг би нулимсаараа нүүрээ угааж, амьдралд итгэл алдсан.
Ингээд 2016 онд амьдрал ядуу буурай өрхөөр бүртгүүлэв. Бид хоёр нас ч өндөр болж хөдөлмөрлөх чадваргүй болсон болохоор багаас биднийг нүүлгэн шилжүүлж, ядуурлаас ангижруулах бодлогоор дэмжлэг үзүүлсэн. Бид шинэ гэрт нүүн орж, нөхөр бид хоёр ч амьдралын үндсэн баталгаатай болж, идэж өмсөхийн төлөө санаа зовохгүй болсон.
Амьдралын үндсэн баталгаатай болсон боловч хэрхэн чинээлэг амьдрах билээ гэж бодож эхэ Багийн дарга удирдлага нар ч бидний төлөө боддог. Нэг удаа би дүфү хийж борлуулах тухай тэдэнд ярьсан юм. Би дүүпүү ихээр хийгээд борлуулж чадахгүйгээс айж байна гэдгээ хэлсэн юм. Гэтэл багийн дарга удирдлагууд урам хайрлаж, зээл өгч дэмжсэн. Бид дүүпүү үйлдвэрлэх газар нээсэн.
Дүүпүү үйлдвэрлэх газар үүдээ нээж ажлаа эхлүүлсэн анхны өдөр бүгдийг нь худалдав. Ингэнэ гэж ёстой санаанд ороогүй, би их баярласан, улам чармайн ажиллах зориг орсон.
Өглөө үрээр хүү, бэр бид нэг өдрийн завгүй их ажлаа эхлүүлдэг. Буурцаг дэвтээх, ээдүүлэн гаргах, хэвэнд цутгах, дүүпүү хэсэглэх гээд нэлээд хэдэн цаг ажиллаж байж дүүпүү хүмүүсийн гарт хүрдэг.
Одоогоор манай дүүпүү үйлдвэрлэх газар өдөр бүр 110 килограмм дүүпүү борлуулдаг, сард 4000 юаний цэвэр орлоготой. Дараа нь бид энэ газраа улам өргөжүүлж, илүү олон хүмүүст дүүпүү хүргэнэ.
Манай амьдрал сайжирсан бодит түүхийг багийн дарга удирдлага нар ч багийн бүх хүмүүст хэлж ярьж, илүү олон хүнд итгэл зориг өгдөг. Одоо манай багт нэлээд олон өөрчлөлт хувьралт гараад байна. Айл өрх бүр өөр өөрийн бодит байдалдаа суурилан өөр өөрийн гэсэн аж үйлдвэрлэл эрхлэх болсон. Хүн бүр өөр өөрийн зорилттой болов. Дүүпүү үйлдвэрлэх мэргэжлээ улам дээшлүүлж, дүүпүүний газраа өргөжүүлэн амьдралаа улам өөд нь татах бол миний ажил амьдралын төлөвлөгөө юм.
