
Хөлөнбуйр гэдэг нэр бол Хөлөн нуур \Далай нуур\ болон Буйр нуураас ирэлттэй. Нутаг дэвсгэр нь 253 мянган хавтгай дөрвөлжин км. Хилийн шугамын урт нь 17238.2 км үргэлжилдэг. Хятад, Оросын хилийн шугам нь 1048 км, Хятад, Монголын хилийн шугам нь 6758.2 км байдаг. ӨМӨЗО-ны хамгийн хойд хэсгийн аймгийн шатны хот болно. Хөлөнбуйр хот нь олон үндэстэн төвлөрөн оршин суудаг нутаг бөгөөд нийт 41 үндэстэн ястны 2,7 сая хүн амтай, үндэстний цөөнхийн хүн ам нь 18.38 хувийг эзэлдэг юм.

Хөлөнбуйр хот бол Ази тивийн дунд хэсгийн Монголын өндөрлөгийн бүрэлдэхүүн хэсэг юм. Тал хээр нь 8413 мянган га, ойн бүсийн талбай нь 1353 мянган га, ойн бүрхэлт нь 49 хувь, уг хотын илрэл мэдэгдсэн бүх төрлийн ашигт малтмалын орд 9 төрөл, 65 зүйл байна, илрэл мэдэгдсэн буюу анх мэдсэн баялгийн нөөц нь 50 гаруй зүйл байна. Усны баялаг нь 316.9 тэрбум куб.м, нэг хүнд ногдох хэмжээ нь 11760 куб.м байдаг нь Хятад улсынхаас 5.4 дахин илүү байна. Мөн зэрлэг амьтан, ургамлын баялаг ихтэй бөгөөд зэрлэг ургамал 1600 гаруй төрөл, зэрлэг амьтан 6 овог, 36 төрөл, 144 баг, 513 зүйл байдаг нь бүх Хятадын нийт овог багийн 12.3 хувийг эзэлдэг.

Хөлөнбуйр хот газар нутаг өргөн уудам, байгаль нь төгөлдөр үзэсгэлэнт нутаг юм. ӨМӨЗО-ны аялал жуулчлалын хамгийн баялаг орон бөгөөд Хятад улсын аялал жуулчлалын 20 цуут газрын нэг, Хятадын 6 том аялал жуулчлалын баазын нэг юм. Хөлөнбуйрын тал нутаг нь "Хятадын хамгийн үзэсгэлэнт тал нутаг"-аар үнэлэгдсэн. Хөлөнбуйр хот нь "Хятадын шилдэг аялал жуулчлалын хот", "Хятадын хамгийн шилдэг үндэстний зан заншлын татах хүчтэй хот" хэмээн үнэлэгджээ. Хөлөнбуйр хот нь "Төрийн зэрэглэлийн экологийн үлгэр жишээ бүс"-ээр тодорч, Хятадын цорын ганц тал нутгийн аялал жуулчлалын гол бүс болно.

Хөлөнбуйр хот нь 13 хошуу, хот, дүүрэгтэй. Үүнд: 1 дүүрэг \Хайлар дүүрэг\, 5 хот \Манжуур, Залан айл, Якш, Гэгээнгол, Эргүнэ\ зэрэг хотууд, 7 хошуу, \Арун, Мориндаваа Дагуурын өөртөө засах хошуу, Орцоны өөртөө засах хошуу, Эвенкийн өөртөө засах хошуу, Шинэ Барга зүүн хошуу, Шинэ Барга баруун хошуу, Хуучин Барга хошуу\-тай. Хөлөнбуйр хотын ардын захиргааны төв нь Хайлар дүүрэгт оршдог.






