Хөххотын Ша Лян бараа гүйлгээний хүрээлэнд Тяньжиний хуурай гармыг байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол 7 дугаар сарын 5-ны өдөр Хөххотноо боллоо. “Хуурай гарам” нь хуурай бүс нутаг далайн эргийн гарамд тулгуурлан хуурай газар байгуулах бөгөөд усан дээрх гармын үйлчилгээ үзүүлэх чадалтай суурин газар болно.
Ша Лян төмөр замын ерөнхийлсөн гүйлгээний газар нь Хөххотод байрлаж, Хөххот, Бугат, Ордосын эдийн засгийн бүсийг хамарснаар Өвөр Монголын Өөртөө Засах Орны хойд хэсэгтээ нээлттэй, баруун хойд, хойд, зүүн хойд бүс нутгийн хурдны зам, төмөр замын тээврийн төв болгон бүтээн байгуулна.
Тяньжиний хуурай гармыг Ша Лян гүйлгээний хүрээлэнд байгуулсан явдал нь хоёр талын логистикийн парк, нөөц, аж үйлдвэр, байршлын давуу талаа түшиглэн хамтран "Тянь Жинь - Хөххот - Монгол - Орос - Европ" зэрэг шинэ эдийн засгийн бүсийг бүтээн байгуулахад нөлөө үзүүлэх болно. “Хуурай гарам”-ын загварыг ажиллуулж эхэлснээр аж ахуйн нэгж уг гүйлгээний газарт захиалга өгөх, илгээх, захиалга солих, хадгалах, ачаа өргөх, ачаа буцаах зэрэг бүх үйлчилгээг нэг дор гүйцэтгэх болж өртөг, цаг хугацааг маш их хэмнэх юм.
