solongonews
Гадаадын иргэдийн Өвөр Монгол дахь сэтгэгдэл: Хүний нутагт усыг нь ууж ёсыг нь дагаж явах болов
2015-12-02 09:53
“Солонго” мэдээллийн төвийн хоёр сэтгүүлч саяхан Хөххотод ажиллаж амьдарч байгаа харь гүрний хэдэн хүнтэй танилцаж, хэдэн хормын сурвалжилга авсан билээ.

Балет бүжгийг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачууд болон насанд хүрэгчдэд англи хэлний сургалт явуулах гээд гадны соёл урлагийг уламжилдаг харийн хүмүүсийн тухай албаны талын нарийн бүртгэл гараагүй хэдий ч эдгээр хүмүүс энгийн иргэдэд танигдаж эхэлжээ. Хоёр улсын соёлын солилцооны салбарт ажиллаж байгаа хүмүүс маш олон байдаг.

Өвөр Монгол нь газар зүйн хувьд Хятадын умард хилийн нутгаар оршиж, гадаадынханд танигдаж амжаагүй байжээ. Сүүлийн жилүүдэд Өвөр Монголоос соёл урлагийн баг бүрэлдэхүүнийг Орос, Тайланд, Дани зэрэг арван хэдэн улс болон Шянган, Оман, Тайвань зэрэг газар оронд гадаадтай соёлоор харилцах арга хэмжээг зохион байгуулах болсноор гадаад хүмүүс Хятад улс, тэр дундаа Өвөр Монголын тухай ойлголт сайтай болсон байна.

Өвөр Монголд ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд өөрийн үзэж сонссон зүйлээрээ энэ орныг төсөөлөн бодож, Өвөр Монголын тухай ойлголтыг гадаадад сурталчилна.

“Солонго” мэдээллийн төвийн хоёр сэтгүүлч саяхан Хөххотод ажиллаж амьдарч байгаа харь гүрний хэдэн хүнтэй танилцаж, хэдэн хормын сурвалжилга авсан билээ.

 Д.Анастас

Тэд хэлэхдээ: - Хүний нутагт амьдарч ажиллаж байгаа эхний үед бүх зүйлийг мэдэж, дасахад хэцүү байдаг. Үг хэл нэвтрэхгүй, зан заншлыг сайн мэдэхгүй байсан үеэ бодоход “Усыг нь ууж ёсыг нь дагах” болж, сүүлдээ бүр энэ нутгийн бүхий л зүйлд дасаж халуун дотно болсон гэж байв.

Бүжгийн бичлэг үзнэ

1980 онд төрсөн Украйн улсын иргэн “Балет бүжиг”-ийн багш Д.Анастас “Тал нутгийн гэрэлт хот” хэмээгдсэн Хөххотод ажил амьдралын тал дээр арга мухардаж байсан тухайгаа ярихдаа:

- Өвөр Монголын хоол унд, цаг агаарт амархан дассан ч, балет бүжгийн ойлголт хүмүүсийн дунд маш муу, бас өөр байсанд арга мухардаж байсан. 

Балет бүжгийн сургалтад хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхийн ойлголт хөлний хэвийн хөгжлийг алдуулдаг, үндэстний уламжлалт бүжгээс тийм онцын давуу талгүй гэж боддогт байгаа юм. Энэ ойлголттой Д.Анастас санал нийлдэггүй байна. Балет бүжиг цэвэр урлагийн таашаал, хөлийн хэлбэр огтхон ч хувирдаггүй гэж тэрээр хувьдаа боддог байна.    

Хүмүүс энэ байдлыг анхандаа төдийлөн ойлгодоггүй ч, тэрээр  хэсэг хүүхдүүдийн эцэг эхтэй санал бодлоо солилцож “Урлаг”-ийн нэгдсэн ойлголтод хүрч чаджээ. Одоогоор Д.Анастасын сургалтад хамрагдаж балет бүжиг сурах сурагчдын тоо нэмэгдэж эхэлсэн байна.

Харин Дэвид хэмээх Австрали улсын иргэн мөн 80 оны залуу. Өвөр Монголд ажиллаж амьдраад 6 жил болж байгаа бөгөөд монгол бүсгүйтэй хуримласан байна. Хосууд охинтой болж, аз жаргалтай амьдралаа авч яваа билээ.

 Дэвид

"Өвөр Монголыг сайн мэддэг” хэмээгдсэн Дэвид Хөххотын нэгэн англи хэлний сургуулийн захирлаар ажиллаж байна. Анх Өвөр Монгол хүмүүсийн сэтгэхүй, амьдралын арга барилыг ойлгодоггүй байв. Энэ газрын хүмүүс архи уухдаа заавал тулгадаг заншилтай, үүнийг анхандаа огт ойлгохгүй байжээ. Тэрээр тухайн нутгийн хүмүүсийн “Архины соёл”-д дургүй байсан гэнэ. 

Хөххотод хэдэн жил амьдарсны дараа энэ хотод ямар нэгэн татах хүч байгааг сая мэдэрчээ. Тодруулаад хэлэхэд энэ нутгийнхан хүмүүстэй халуун дотно, зочинсог харьцаж байгааг мэдсэн байна. Хөххотын амьдрал ахуйдаа дасаж, хотоос явж чадахгүй хэмжээнд хүрсэн байна. 2014 онд Австрали улсдаа амралтаар нэг сарын хугацаатай яваад өөрийн эрхгүй Хөххотын хөгжилтэй амьдралаа санаж, найз нөхөдтэйгөө найрлан сууж байсан үеэ эргэцүүлэн боджээ. 

 Дэвид-ийн том гэр бүл

 

Дэвидийн нэгэн адил англи хэлний багшаар ажилладаг Өмнөд Африкийн Ник ч уг сургуульд орлогч захирлаар ажилладаг бөгөөд Өвөр Монголд 4 жил болж байна. Түүнд хамгийн их арга мухардсан зүйл гэвэл Хятад улсын сургалтын систем болон Өрнөдийн сургалтын систем хоорондын мөргөлдөөн юм. Хичээл дээр сурагчаас англи хэл сурахын ач холбогдол, зорилго юу вэ гэж асуухад бараг бүгд харь улсад очиж нүд нээхийн төлөө хэл сурч байна гэсэн хариулт. Энэхүү ашиг сонирхлын төлөө хэл сурах байдал түүний хувьд хамгийн дургүй зүйлийн нэг нь гэж байлаа.  

Ник Хятад болон Өрнөдийн суралцах аргын талаар өөрийн гэсэн үзэл бодолтой. Хятадын сурагч гадаад хэл сурахдаа зориуд цээжлэхийг гол болгодог. Сурч боловсрох нь үнэндээ хүмүүсийн ургуулан бодох чадварыг хүмүүжүүлдэг байх хэрэгтэй. Харин зориудын албадлагын чанартай заах аргыг орхих хэрэгтэй гэж тэрээр үздэг. Бодитой заах аргаар энэхүү систем өөрчлөгдөж, ихэнх хүмүүс энэхүү сургуулийн сургалтын заах арга барил болон үнэ ханшийг нь хүлээн зөвшөөрдөг болжээ.

“Анх хүүхдээ англи хэлний сургалтад хамруулах зорилготой байсан бол одоо өөрөө ч англи хэл сурах болсон. Уг нь англи үсгийн 26 цагаан толгой мэдэхгүй байсан бол одоо гадаад улсын багштай гайгүй сайн хэл амаа олдог болжээ” гэж уг сургуульд суралцаж байгаа сургачийн эцэг эхийн төлөөлөл Жан Чян ярьж байлаа. 

Зохиогч: Э.Буянтогтох, Б.Ариухан
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл