ӨМБИС-ийн биет бус соёлын өвийг судлах академи байгуулагдах ёслол буюу эрдэм шинжилгээний тайлан энэ сарын 26-ны үдээс өмнө ӨМБИС дээр боллоо. ӨМБИС-ийн орлогч захирал Лю Жювань ёслолын хурлыг даргалав.
Ёслолын үеэр Ли Сүн, Л.Болд, Юүнгүө зэрэг боловсролын болон биет бус соёлын өвийн салбарын нэр нөлөө бүхий эрдэмтэн судлаачид ӨМБИС-ийн биет бус соёлын өвийн судалгааны академи болон Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн үндэстний утга зохиолын судалгааны газрын ӨМБИС дахь ардын соёл судлалын газар албан ёсоор нээгдэж буйг мэдэгдлээ.
ӨМБИС-ийн энэхүү академийг байгуулсан нь БИС-ийн биет бус соёлын өвийн судалгааны талын тавуу талаа бүрэн ашиглаж, сургуулийнхаа биет бус соёлын өвийн судалгааны ерөнхийлсөн бодит хүчнээ бадруулж, улс болон ӨЗО-оос биет бус соёлын өвийг хамгаалж судлах мэргэжлийн боловсон хүчин болон онолын судалгааны хэрэгцээ шаардлагыг хангаж, намын төв хорооны “Нэг зам нэг бүс”-ийн стратеги бодлогод эерэг тусгал үзүүлж, ӨЗО-ны үндэстний соёлын хүчирхэг орны бүтээн байгуулалт болон Хятадын үндэстний эв нэгдлийн хөгжилд илүү сайн нөлөө үзүүлэх зорилготой болно.
Дашрамд дуулгахад одоогийн байдлаар ӨМБИС-ийн биет бус соёлын өвтэй холбоотой салбаруудад ӨЗО-ны зэрэглэлийн судалгааны суурин гурав, ӨЗО-ны хэмжээний гол судалгаа шинжилгээний салбар хүрээлэн гурав, улсын нийгмийн шинжлэх ухааны фонд болон байгалийн шинжлэх ухааны фондын төсөл 30 гаруй, ӨЗО-ны хэмжээний философи, нийгмийн шинжлэх ухааны төлөвлөлтийн 20 гаруй төсөл дээр ажиллаж байгаа юм байна.
