solongonews
Өлзий боомтын шав тавих ёслол боллоо
2016-10-18 16:41
Өлзий боомтын шав тавих ёслол 10 дугаар сарын 12-ны өдөр боллоо.

Алшаа Зүүн хошуу 2004 оноос эхлэн Өлзий боомтыг гадагш нээлттэй болгохоор өргөдөл гаргаж, энэ оны 1 дүгээр сарын 31-нд Төрийн зөвлөлөөс Өлзий авто замын боомтыг гадагшаа нээлттэй болгохоор хүлээн зөвшөөрсөн байна.

 Ийнхүү тус боомтын эхний шатны ус хангамжийн барилгын төсөл, Бээжин-Өрөмч хотын хурдны авто замаас Өлзий боомт хүрэх хурдны авто замын төслийн бүтээн байгуулалт эхэлжээ. Мөн суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтын ажил ч эхэлсэн байна.

Өлзий боомт газар зүйн байршлын давуу талтай бөгөөд Хятад улсын хойд хэсгийн нээлттэй чухал зам болж, хилийн гадна Монгол Улсын Өмнөговь аймгийг дамжин Улаанбаатар хот, цаашлаад Улаан-Үд хүрч, Евро-Азийн эх газрын анхны замыг нээж, Европ тивийн улс орнуудыг нэвтрэн хамгийн эцэст Нидерландын Роттердам боомт хүрэх болно. Уг зам шугам нь Азийн умард хэсэг, Монгол Улс, Орос, Казахстан, Беларусь, Польш, Герман, Нидерланд зэрэг 7 улс орноор өнгөрөх юм. Замын нийт урт нь 10400 км ажээ. 

Найруулагч: Арвинтал, дадлагын сурвалжлагч Яргуй
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл