solongonews
Өвөр Монголын Уртын дуу урлаг солилцоо судалгааны нийгэмлэгийн гишүүд эрүүл мэндийн өргөөтэй боллоо
2016-11-20 22:31
Өвөр Монголын Уртын дуу урлаг солилцоо судалгааны нийгэмлэгийн гишүүд эрүүл мэндийн өргөөтэй боллоо.

2016 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Өвөр Монголын Уртын дуу урлаг солилцоо судалгааны нийгэмлэгийн эрүүл мэндийн өргөө Хүсэхүй монгол эмнэлэгт байгуулагдлаа. Энэ үеэр Өвөр Монголын алдарт уртын дуучин Загдсүрэн, Монгол Улсын Урлаг судлаач Л.Эрдэнчимэг нараар төлөөлүүлсэн уртын дууны үйлсэд хүчин зүтгэж яваа хоёр орны уран бүтээлчдэд Өвөр Монголын Хүсэхүй монгол эмнэлэг үнэ төлбөргүй эрүүл мэндийн шинжилгээ хийж өгсөн байна.

Монгол уртын дуу нь Хятад, Монгол хоёр орноос НҮБ-д хамтран дэвшүүлсэн өргөдлийн дагуу 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дэлхийн биет бус соёлын өвөөр бүртгэгджээ. Үүнийг дурсан тэмдэглэх, мөн уртын дууны үйлсэд хүчин зүтгэж, өөрийн хувь нэмрээ үзүүлж яваа уран бүтээлчдийн эрүүл мэндэд анхаарал хандуулах үүднээс Өвөр Монголын Хүсэхүй монгол эмнэлэг нь энэхүү эрүүл мэндийн өргөөг байгуулж, шинжилгээнд хамрагдсан хүн бүрд эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэхээр болжээ.

Найруулагч: САРАА
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл