solongonews
Нэрт монголч эрдэмтэн Чингэлтэйн хөшөө сүндэрлэлээ
2016-06-14 09:47
Нэрт монголч эрдэмтэн Чингэлтэйн хөшөө Өвөр Монголын Их Сургуулийн хүрээнд сүндэрлэлээ.

Монгол үндэстний алдарт хэл шинжлэлийн эрдэмтэн, Хятадын Орчин үеийн монгол судлалын үүсгэн байгуулагч Чингэлтэй профессорын хөшөөг нээх ёслол 6 дугаар сарын 12-ны өдөр Өвөр Монголын Их Сургуулийн хүрээнд сүндэрлэлээ. Энэ өдөр Чингэлтэйн мэндэлсний 92 жилийн ой тохиож байгаа болно.

Хөшөөг нээх ёслолын үеэр Өвөр Монголын Их Сургуулийн багш сурагч, Чингэлтэй профессорын хамаатан садан, нийгмийн бүхий л салбарын хүмүүс оролцлоо.

Чингэлтэй (1924-2013) монгол үндэстэн, монгол хэл шинжлэлийн эрдэмтэн, профессор. 1924 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Өвөр Монголын зустын чуулганы Харчин дундад хошуунд (одоогоор Улаанхад хотын Нинчэн шянь) төржээ. ӨМИС-ийн орлогч захирал, монгол хэлний салбарын эрхлэгч, монгол хэл бичгийн судалгааны газрын даргын ажлыг хашиж байжээ.

VII удаагийн АТИХ-ын Байнгын хорооны гишүүн, Хятадын үндэстний хэл судлалын нийгэмлэгийн орлогч дарга, Олон улсын монгол судлалын нийгэмлэгийн орлогч даргын тушаалыг тус тус хариуцаж байв. Их эрдэмтэн Чингэлтэй “Орчин үеийн монгол хэл”, “Монгол-Хятад толь” зэрэг нэртэй бүтээлийг найруулжээ. Мөн “Монгол хэлний зүй”, “Хидан анхны үсгийн судлал”, “Орчин үеийн монгол хэлний хэлний зүй”, “Өгүүлэл болон дурсамж зохиолын түүвэр” зэрэг эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй бөгөөд “Монгол судлалын бүрэн бичиг, үг хэл үсэг бичгийн бодь”-ийн ерөнхий найруулагчаар ажиллаж байжээ.

Чингэлтэй профессор насан туршдаа үндэстний боловсролын үйл хэрэг, монгол судлал, Хятад улсын хэмжээ болон Өвөр Монголын үндэстний хэл бичгийн үйл хэргийн төлөө зүтгэж, баларшгүй гавьяа зүтгэл үзүүлжээ.

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл