solongonews
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа тун удахгүй нээгдэнэ
2016-07-26 10:54
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Хөххотод болно.

Энэ сарын 25-ны өдөр хуралдсан хэвлэл мэдээллийн бага хурлаар Хятад-Өвөр Монголын малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүний IV үзэсгэлэн худалдаа 8 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Хөххотод зохиогдох болсныг мэдэгдсэн байна.

Үзэсгэлэнгийн Өвөр Монголын хэсэгт 12 аймаг хотыг хамарсан сүү, мах, ноос ноолуур, будаа, тос, хүнсний ногоо, тэжээл бордоо, ойн аж ахуй зэрэг долоон гол аж үйлдвэрийн шилдэг, чанартай, экологийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд дэлгэгдэнэ.

Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэнд Өвөр Монголын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эрдэм шинжилгээний бүтээлийг дэлгэн үзүүлнэ.

Өвөр Монголоос гаднах муж хотын үзэсгэлэнгийн хэсэгт тухайн орон нутгийн онцлогтой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлгэх бол хөдөө аж ахуйн хөгжлийн талаарх форум, гадаад дахь эдийн засаг захиргааны уялдаа холбоо болон төслийн хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг үйл ажиллагаа зохиогдох юм.

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл