Цаг агаарын нөхцөл байдал хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ашигтай нөлөө үзүүлнэ
2016-03-28 10:48
Өвөр Монголын цаг агаарын нөхцөл байдал сайн байгаа бөгөөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ашигтай нөлөө үзүүлнэ.
ӨМӨЗО-ны цаг агаарын товчооноос мэдээлснээр, энэ оны хаврын цаг уурын нөхцөл байдал Өвөр Монголын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ашигтай нөлөө үзүүлж, үр тарианы гаралтын гол бүс нутаг нь нэгдүгээр, хоёрдугаар түвшний чийглэг газарт хамаарагдаж байгаа бол өнгөрсөн оны мөн үеэс чийгшилт нь илэрхий сайжирсан байна. Энэ оны хавар Өвөр Монголын хэмжээнд ихэнх бүс нутгаар хур тунадас элбэг, хур тунадасны дундаж түвшин 11.7 миллиметр зузаан байсан бол энгийн жилүүдтэй харьцуулахад 2.8 миллиметрээр илүү байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 2.5 миллиметр илүү байгаа юм байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх
