solongonews
Рэнь Япин Өвөр Монголын Өдрийн Сонины ажил байдалтай танилцлаа
2016-10-18 17:20
Рэнь Япин Өвөр Монголын Өдрийн Сонины ажил байдалтай энэ өдрийн үдээс хойш танилцлаа.

ӨМӨЗО-ны УТЗЗ-ний дарга Рэнь Япин Хөххотод суугаа улсын зэрэглэлийн УТЗЗ-ний хэсэг гишүүдийн хамт энэ өдрийн үдээс хойш Өвөр Монголын Өдрийн Сонины Хороонд зочилж, Өвөр Монголын Өдрийн Сонин, Солонго мэдээллийн төв, Хятад улсын Монгол хэлний мэдээллийн сайт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн шинэ хуучин хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгдлийн ажил байдалтай танилцлаа.

ӨМӨСХ нь ӨМӨЗО-ны шинэ хуучин хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгдлийн туршилтын цэг бөгөөд одоогоор цаасан хэвлэл мэдээллээс сонин, сэтгүүл, сайт, APP, Вичат зэрэг 13 төрлийн шинэ хуучин мэдээллийн хэрэгсэлтэй болж, монгол, хятад, кирил, орос зэрэг 4 бичгээр мэдээллээ түгээж байна.  

Солонго мэдээллийн төвийн ажил байдалтай танилцаж байгаа нь

 ӨМӨСХ-ны бусад хэвлэл мэдээлийн хэрэгсэлтэй танилцаж байгаа нь

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл