Хятад, Монголын стратегийн түншлэлийн харилцааг урт хугацаанд хөгжүүлж, хоёр орны хүүхэд залуучуудын харилцан ойлголцол, харилцан суралцах, харилцаа хамтын ажиллагааг чангатгах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор Эрээн хотын Улаан загалмайн нийгэмлэг болон Зам-Үүд хотын Улаан загалмайн нийгэмлэг хамтран Хятад, Монголын сургууль хоорондын соёл урлагийн наадмын солилцооны үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
Зургийн үзэсгэлэн, хөл бөмбөгийн нөхөрсөг тэмцээн, урлагийн тоглолт гэсэн гурван төрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Үүнд, нэгдүгээр бага сургууль дээр зохион байгуулагдсан “Хятад, Монголын хүүхдүүд гар гараасаа барин хамтдаа аз жаргалтай өсөн бойжно” уриан дор зохион байгуулагдсан зургийн үзэсгэлэн болон хөл бөмбөгийн нөхөрсөг тэмцээн нь хүмүүсийн анхаарлыг татжээ. Түүнчлэн Ухуулах соёлын төвд хамтарсан урлагийн тоглолт хийжээ. Энэхүү үйл ажиллагаа нь Хятад, Монгол хоёр орны хүүхэд залуучуудын урлаг спортын дүр төрхийг харуулахын зэрэгцээ хоёр орны соёлыг таниулж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлсэн байна.
Мөн хоёр орны хүүхэд залуучуудын хоорондын нөхөрсөг харилцааг гүнзгийрүүлж, сургуулийн хоорондох соёлын хөгжлийг ахиулахын зэрэгцээ Хятад, Монголын хоорондох хэлхээ холбоог чангатгах, харилцааны цар хүрээг тэлэх болно.
