solongonews
Гүө Хайжүн цахим ертөнцөд од болон ядуурлаас ангижирсан нь
2020-12-16 17:25
Гүө Хайжүн цахим ертөнцөд од болон ядуурлаас ангижирсан нь

“Энэ бол манай тарьсан төмс, цэвэр органик бүтээгдэхүүн. Нутгийн тахианы өндгийг зараад дууссан. Түр хүлээж байгаарай” хэмээн 12-р сарын 09-ний өдөр Улаанцав хотын Цахар баруун гаран өмнөд хошууны тариачин Гүө Хайжүн эхнэрийн хамт бас нэг өдрийн шууд нэвтрүүлгээ эхлүүллээ. Гүө Хайжүн гэртээ ууттай төмсөө шууд нэвтрүүлгээр үзүүлэн, шинээр үзэх үзэгчид ч шууд нэвтрүүлэгт тасралтгүй орж ирж байлаа.

Хэрвээ нүдээрээ үзээгүй бол уулын тосгоны Гүө Хайжүнийг 100 мянган дагагчтай гэж хэн ч итгэмээргүй байлаа. Өмнө нь хүний газарт хөлсний ажил хийж байсан Гүө Хайжүн эхнэр нь сэтгэцийн өвчтэй болсны дараа эхнэр хүүхдээ дагуулан тосгондоо буцаж ирээд тариа тарьж тэжээж бордох бизнес эхлүүлжээ. Тосгоны удирдах багийнхан болон тосгонд суугаа ажиллах алба тэднийхийг ядуу хүндрэлтэй өрхөөр  тогтоов. 

- Нэг жилийн өмнө завтай үедээ "Хурдан гар" апп-ыг нээж үздэг байлаа.  Дээр нь идээ ундаа, засал чимэглэлийн эд зэргийг дэлгэн худалдах хүн олон байсан. Сүүлд нь би ч хөдөө тосгоны үнэн бодит амьдралаа дэлгэн үзүүлж болно гэж бодоод шууд нэвтрүүлэг хийж эхэлсэн. Удалгүй дагагчид эхнэрийг минь өвчилсөн гэдгийг мэдээд их дэмжих болсон гэж  Гүө Хайжүн цахим ертөнцөд од болсон тухайгаа ярив.
Ядуурлыг бууруулах Төрийн бодлого дэргэд нь харагдаж, ядуурлаас ангижирч баяжсан үйл ажиллагаа, халуун гараа сунган тэтгэх дарга удирдлагуудын дотно хайр халамж Гүө Хайжүний бодол санааг өөрчилжээ. Оройн хоолоо идэж дуусаад л шууд нэвтрүүлгээ эхлүүлнэ. 2018 онд Гүө Хайжүн тахиа, хонь, төмс, ногоо зэрэг өөрийн тарьсан тэжээсэн мал амьтны органик бүтээгдэхүүнээ борлууллаа.

“Эхэндээ худалдаж авах хүн цөөн болохоор борлуулалт муу байсан. Нэг сарын орлого 200 гаруй юань, хамгийн ихдээ 2000 гаруй юаньд л хүрч байлаа. Гэвч аажимдаа сайн болно хэмээн шүд зуун баримталж ирсэн. Тухайн үеийг бодвол одоо хангалт хэрэгцээндээ хүрэхгүй байна” гэж Гүө Хайжүн баяртай ярилаа.

Тариан талбайдаа авуулсан олон бичлэгээрээ Гүө Хайжүн од 128 мянган дагагчтай болж, "Хурдан гар” нэвтрүүлгийн апп-д худалдсан жилийн орлого 40 мянган юаньд хүрч байна. Тэрээр энэхүү апп-ээр дамжин ядуурлаас ангижран, нутгийн ах дүү нараа уриалан хамтдаа баяжихаар чармайх болжээ. Өнгөрсөн жил гэхэд л Гүө Хайжүн шууд нэвтрүүлгээр тосгоны иргэдийн тэжээсэн тахиа, тахианы өндөг, гахайн мах, хонины мах, төмс зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулан тосгоны ард иргэдийн орлогыг хэдэн 100 мянган юаниар нэмэгдүүлэв.

Гүө Хайжүн:“манай амьдрал явах тусам сайжирч байна, тосгоны органик бүтээгдэхүүн хошуу хотоос гарч, Хятад улсын өнцөг булан бүхэнд борлуулагдахыг хүсэж байна”гэж мөрөөдлөө дэлгэнэ.

Зохиогч: Нийтлэл: Оюунхуар
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл