Хуралд ОХУ, Монгол Улс, Бээжингээс холбогдох удирдлага хамт олон хүрэлцэн ирж оролцсон байна. Улаанцав хотын арьсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалтыг нэмэгдүүлж, арьсан бүтээгдэхүүний чанар чансааг сайжруулан брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргахад Бээжин хотын Ябаолу худалдааны төвтэй хамтран ажиллаж, загвар зохион бүтээх уралдааныг зохион байгуулж, Ябаолу худалдааны төвийн олон улсын нэр хүндийг нэмэгдүүлнэ.
Олон улсын загвар зохион бүтээх уралдааны хэвлэлийн бага хурлын үеэр 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Олон улсын загвар зохион бүтээх уралдааныг зохион байгуулж, шагнан хөхүүлэхээр болсныг зарласан байна.
Улаанцав хотын Засгийн газар Бээжингийн загварыг дэмжих нийгэмлэгтэй "Улаанцав Олон улсын загвар зохион бүтээх уралдааны стратегийн хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурлаа. Мөн үеэр олон улсын арилжаа худалдаa болон худалдан авалтын тавцангийн нээлтийн ёслол боллоо.
Зургийг: Б.Ариунаа
