solongonews
Өвөр Монголд гурван зурваст агаарын аялал нэвтэрлээ
2016-06-16 17:03
Өвөр Монголд гурван зурваст агаар аяллын шугам нэвтэрлээ.

Хятад улсын Олон улсын агаар аяллын компанийн Өвөр Монголын салбар компаниас мэдээлснээр, Өвөр Монголын Хөххотоос Хэ Фэй, Улаанхад, Шилийнхот хүрэх 3 зурвас агаар аяллын шугамыг 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн шинээр нэвтрүүлжээ.

Тодруулбал, Хөххот-Хэ Фэй хүрэх CA1687/8 ээлжийн нислэг нь өдөр бүрийн 13:50 минутаас Хөххотоос хөөөрч, 15:30 минутад Хэ Фэй хотод хүрч, 16:10 минутад Хе Фей хотоос хөөрч, 17:50 минутад Хөххотод газардна. Хөххот-Улаанхад хүрэх CA1627/8 ээлжийн нислэг нь долоо хоног бүрийн лхагва, баасан, нямд 8:30 минутаас Хөххотоос хөөрч, 9:50 минутад Улаанхад хотод газардаж, 10:30 минутаас Улаанхадаас хөөрч, 11:50 цагт Хөххотод газардах бол Хөххот-Шилийнхот хүрэх CA1645/6 ээлжийн нислэг нь өдөр бүрийн 18:30 минутаас Хөххотоос хөөрч, 19:40 минутад Шилийнхотод газардаж, 20:20 минутаас Шилийнхотоос хөөрч, 21:35 минутад Хөххотод газардах юм байна.

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.mnp.cc
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл