solongonews
 Ⅹ удаагийн цөөн тоот үндэстний спортын наадам 14418 сайн дурын ажилтантай болов
2015-07-15 17:31
Сайн дурын ажилтнууд эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж, үйлчилгээний ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод байгаа аж.

Ⅹ удаагийн цөөн тоот үндэстний спортын наадам 14418 сайн дурын ажилтан элсүүлсэн байна. Эдгээр сайн дурын ажилтанг наадмын талбайд үйлчилгээ хийх, хот дотор үйлчилгээ хийх сайн дурын ажилтан гэж хоёр хэсэгт хуваасан байна.

2015 оны 4 дүгээр сараас эхлэн Улсын Үндэстний хэргийн комисс, Төвийн Үндэстний Их Сургууль зэрэгт  31 мэргэжилтнээс сайн дурын ажилтнуудад сургалт явуулсан болно. Наадмын талбайд үйлчилгээ хийх сайн дурын ажилтан сургалтад ерөнхий сургалт, мэргэжлийн сургалтад хамрагдсан юм. Ерөнхий сургалтын хугацаа дууссан бөгөөд 7 дугаар сарын дундуур мэргэжлийн сургалт эхлэх болно.

Хот дотор үйлчилгээ хийх сайн дурын ажилтны сургалтыг нь багш урьж хичээллүүлэх болон өрөө суралцах юм. Одоохондоо сайн дурын ажилтнууд эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж, үйлчилгээний ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод байгаа аж.


 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.northnews.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл