\n Шинэ Барга баруун хошууны хэмжээнд 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 3375 хээлтэгч мал тоологдож, нийт хээлтэгч малаас 100 хувь төл хүлээж авах төлөвтэй байна.

2016 оны 3 дугаар сарын 29-ний байдлаар нийт 53.4 мянган толгой мал төллөж, төлийн бойжилт 99.6 хувьд хүрчээ. Одоогийн байдлаар 3 мянган толгой бод малын төл тоссон бол төлийн бойжилт 100 хувь буюу төлийн хорогдолгүй байгаа аж. 50.4 мянган толгой бог мал төллөж, төлийн бойжилт мөн 100 хувьтай байгаа гэж бүртгэгдээд байна.
Шинэ Барга баруун хошууны Тариалан мал аж ахуйн товчооноос хаврын төл тосох ажлыг олон талаас нь шинжин, судалсны дүнд төр засгаас малчдад туслах, дэмжих ажлыг төлөвлөн, мэргэжилтнүүдийг томилж шаардагдах мэргэжлийн үйлчилгээгээр хангаж, ариутгах ажлыг нарийн хянамгай хийж, төл тосож буй хашаа саравч, тэжээл тавьж өгөх талбай зэрэг газруудыг ариутгах, элдэв хижиг өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай сургалт явуулж, холбогдох хууль дүрмийг танилцуулав.
