
Өвөр Монголын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас V удаагийн цөлжилтийн хянан шалгалтын байдлын бага хурлыг 6 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. 2014 оныг хүртэл Өвөр Монголын цөлжилтийн талбай 609.200 хавтгай дөрвөлжин км, нийт газар нутгийн 51,50 хувийг эзэлж байсан бол элсэрхэг газрын талбай 407.800 хавтгай дөрвөлжин км, нийт газар нутгийн 34,48 хувийг эзэлж байв. Тодорхой цөлжсөн газрын талбай 174.000 хавтгай дөрвөлжин км, улсын нутаг дэвсгэрийн 14,71 хувийг эзэлсэн байна.
V удаагийн цөлжилтийн хянан шалгалтын дүнгээс үзэхэд Өвөр Монголын цөлжилтийн талбай 2009 оныхоос 416.900 га талбайгаар, элсэрхэг газрын талбай 343.200 га талбайгаар багассан байна. Бүх оронд 8000 акр шахам тариалангийн газар, үндсэн бэлчээр хамгаалагдсан ойн сүлжээнд 1.5 сая га бэлчээрийн газар нь ой шугуйн хамгаалалтад хамрагдаж, 2.6 сая га элсэн шуурганд сүйдхэгдсэн газар болон 1.5 сая га талбайтай газрын шавар чулуун урсгалыг эхний ээлжид сааруулснаар Хатан голд урсан орох шавар чулууг 110 сая тонн багасгаж чадсан байна.
Хэмжсэн дүнгээс харахад, Өвөр Монголын экологийн хамгаалалтын ажил сайжирч, сүйтгэгдэж эвдэгдсэн газрыг бодитой нөхөн сэргээж, гол эклогогийн төсөл болон хамгаалалтын төслүүд нь байгаль орчин, нийгэм болон аж ахуйн ашгийг нэмэгдүүлж чадсан хэдий ч зарим хэсэг ноцтой эвдэгдсэн газар бас оршсоор байгаа юм.
