Саяхан Алшаа аймгийн Алшаа зүүн хошууны хөдөө аж ахуй, мал аж ахуйн товчооны ажилтнууд Алшаа зүүн хошууны Цагаан Дэрс сууринд очиж ноолуурын цагаан ямаанд цахим им тэмдэг суулгав. Энэхүү цахим им тэмдэг нь two-dimension code-д холбогдсон бөгөөд ямааны ноолуурын нарийн хэмжээ, ямааны төрсөн газар зэргийг хадгалсан байдаг байна. Малчид өрөө ч багажийг ашиглан ноолуурын цагаан ямааны байдлыг мэдэж болох юм.
Алшаа аймгийн ноолуурын цагаан ямаа нь дэлхийд “зөөлөн алт” буюу ”өмсөж болдог алмаз” гэх мэтээр зүйрлэгддэг. Гэвч сүүлийн жилүүдэд байгаль орчны өөрчлөлт, эдийн засгийн үр ашиг зэргээс болж ноолуурын цагаан ямааны ноолуурын чанар чансаа болон үүлдэр муудаж байгаа. Цахим им тэмдэг нь эдгээр асуудлыг шийдвэрлэж, ” Интернет сайт + ” арга хэмжээг ашиглан ямааны үүлдрийг хамгаалахаар зорьсон байна.
