Шэнь Жөү-11 сансрын хөлөг ”Тянь Гун-2” сансрын лабораторитой автоматаар холбогдсоны дараа 19-ний өдрийн 6 цаг 32 минутын үед сансрын нисэгч Жин Хайпэн, Чэнь Дун нар ар араасаа лабораторид оров.

Амжилттай холбогдсоноо газар дээрх удирдлагын төвд мэдэгдсэний дараа холбогдох заавраар сансрын 2 нисгэгч хамгаалалтын бүсээ тайлж, суудлаас алгуурхан босож, буцах бүхээгийн хаалгыг дараалан онгойлгож тойрог замын бүхээгт орсон байна. Тэд тойрог замын бүхээгт даралтад хувцсаа тайлж, цэнхэр өнгөт ажлын хувцсаа солив.
Бэлтгэл ажлаа бүрэн дуусгасны дараа сансрын нисэгч Жин Хайпэн "Тянь Гун-2" сансрын лабораторийн хаалгыг онгойлгожээ. Дараа нь хөвмөл байдлаар "Тянь Гун-2" сансрын лабораторид оров.
Төлөвлөгөөний дагуу тэд уг бүхээгт сансрын шинжлэх ухааны болон технологийн холбогдох туршилтуудыг явуулна.






