ӨМӨЗО-ны Зам тээврийн яамнаас энэ жилийн 1-6 дугаар сард Өвөр Монголын зам засахад зориулсан хөрөнгө оруулалт 30.21 тэрбумд хүрч, өнгөрсөн онтой харьцуулахад хэвийн байна хэмээн мэдэгдэв. ӨМӨЗО-ны засмал замын бүтээн байгуулалтын төслийн дагуу хурдны зам 1743 километр, нэгдүгээр зэрэглэлийн зам 1562 километр, нэгдүгээр зэрэглэлийн авто зам 642 километр, хоёрдугаар зэрэглэлийн зам 1278 километр, гуравдугаар зэрэглэлийн зам 990 километр, дөрөвдүгээр зэрэглэлийн зам 5244 километр буюу зассан авто замын нийт урт нь 11459 километрт хүрсэн байна.

6 дугаар сарын сүүлийн байдлаар Өвөр Монголын суурин, тосгон, гудамны бүтээн байгуулалтад 3249 төслийг эхлүүлж, 8609 километрийн зам засахаар төлөвлөж 2.71 турбум юаний хөрөнгө оруулалт хийжээ. Үүнд, 903 барилгыг дуусгаж, 3386 километр авто зам нь ашиглалтад орсон байна. Авто замын зорчигч 56.62 сая хүн зорчиж, бараа тээвэрлэлт 661.3 тоннд хүрчээ.
