solongonews
Монголын орчуулагчдын холбооны төлөөлөгчид манай төвтэй танилцлаа
2016-06-19 17:22
Хятад-Монголын орчуулагчдын уулзалт ярилцлага 6 дугаар сарын 17-ны өдөр Хөххотноо болсон билээ. Тус хуралд оролцсон Монголын орчуулагчдын холбооны төлөөлөгчид 19-ний өдөр Солонго мэдээллийн төвтэй танилцлаа.

Тус төлөөлөгчдийн баг МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтийн Монгол талын захирал М.Чимэдцеэгээр ахлуулслан 22 гишүүний бүрэлдэхүүнтэй юм. Орчуулагчдын холбооныхон Өвөр Монголд айлчлалх хугацаандаа Чингисийн онгон, Өвөр Монголын музей, Хияа багш дүүрэг, Өвөр Монголын Одон телевиз, Өвөр Монголын Өдрийн Сонин, Өвөр Монголын Синьхуа номын дэлгүүдтэй танилцлаа.

Уулзалт ярилцлагын үеэр ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Чэнь Баочюань, МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтийн Монгол талын захирал М.Чимэдцеэ нар үг хэлсэн байна. ӨМБИС-ийн Монгол Судлалын Дээд Сургуулийн профессор, орчуулагч, уран зохиолын орчуулагчдын нийгэмлэгийн дэд дарга Цолмон, Хятадын үндэстний хэл бичгийн орчуулах товчооны ажлын газрын дэд дарга, орчуулагч, уран зохиол орчуулагчдын нийгэмлэгийн хүндэт гишүүн Хасан, МУИС-ийн хятад хэлний багш Ш.Эгшиг, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн багш Ц.Эрдэнэзаяа нар илтгэл тавьж, Монгол-Хятад хэлний орчуулгад оршиж байгаа асуудал, тулгарч буй бэрхшээлийг хэрхэн даван туулах, шийдэх талаар санал бодлоо чөлөөтэй дэлгэсэн байна.   

Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны цар хүрээг чангатгаж, Хятад-Монголын орчуулагчдыг Хятад, Монголын харилцаа холбооны элч болон гүүр холбоосын үүрэг гүйцэтгэхэд тусалж, улмаар Хятад, Монголын соёлын солилцоо хамтын ажиллагааг ахиулахад энэхүү уулзалт ярилцлагын гол зорилго оршиж байна. 

Зохиогч: Б.Хурцаа
Найруулагч: Б.Хурцаа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл