“Хятад, Монголын зохиолчдын уулзалт хурал” 11 дүгээр сарын 22-ны өдөр Хөххотноо зохион байгуулагдлаа. Хятад, Монгол хоёр орны хүмүүнлэгийн солилцоог ахиулж, зохиолч, Хятад, Монгол хоёр орны уран бүтээлчдийн солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Монгол хоёр орны соёлын солилцоог ахиулах зорилгоор уг уулзалтыг зохион байгуулсан байна.
ӨМӨЗО-ын Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны урилгаар Монгол Улсын хэвлэлийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав, Монголын зохиолч, нийтлэлчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ү.Хүрэлбаатар, ТV9 телевизийн гүйцэтгэх захирал Т.Баасансүрэн зэрэг арваад зохиолч уран бүтээлчид хүрэлцэн ирж хуралд оролцсон бол ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга удирдлагууд болон Өвөр Монголын зохиолчдын холбооны тэргүүлэгч Т.Гомбожав, Өвөр Монголын зохиолчдын эвлэлийн дэд тэргүүлэгч, нарийн бичгийн дарга Шилийнбаатар зэрэг дарга удирдлага, зохиолч, уран бүтээлчид оролцлоо.
Хоёр орны зохиолчид уран зохиолын түүхэн байдал, хэвлэлт, зохиолчийн эрхийн асуудал, ирээдүйд хамран ажиллах санал бодлоо чөлөөтэй солилцсон байна.
