solongonews
Дэлхийн анхны Хүннүгийн түүхэн музейн барилгын ажил дууслаа
2016-10-19 15:08
Дэлхийн анхны Хүннүгийн түүхэн музей тун удалгүй ашиглалтад орно.

Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан 70 жилийн ойд зориулсан чухал төслийн нэг болох Жао Жүн музейн үндсэн хэсгийн барилгын ажлыг 10 дугаар сарын 17-ны өдөр дуусгажээ.

Жао Жүн музейн төсөл нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны бүтээн байгуулахаар тогтсон 14 алдартай аялал жуулчлалын үзмэрийн бүсийн нэг бөгөөд Хөххотын 5A зэрэглэлийн үзмэрийн бүс болгож бүтээн байгуулахаар төлөвлөж байгаа төсөл юм. Уг төсөл 850 сая юанийн хөрөнгө оруулалттайгаар нийт 45 га талбайг бүтээн байгуулна.

Энэхүү бүтээн байгуулалт нь дэлхийн хамгийн анхны Хүннүгийн түүхийн музей бөгөөд Хятадын барилгын зураг төслийн ХХК-ны шилдэг дизайнер үг төслийн дизайныг хийж, Хятадын барилгын нэгдүгээр товчоо барилгын ажлыг хариуцан авч бүтээн байгуулж байгаа ажээ.


 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл