solongonews
Эрээн хот ”Хоёрыг хүрээлэх үлгэр жишээ хот” –оор сонгогджээ
2020-12-28 09:04
Эрээн хот ”Хоёрыг хүрээлэх үлгэр жишээ хот” –оор сонгогджээ.

ӨЗО-ы хоёрыг хүрээлэх үлгэр жишээ хот /хошуу шянь, хот дүүрэг)-ыг нэрлэн тодруулах хурал 12-р сарын 22-нд Хөххотод болов. Хурал видео хэлбэрээр зохиогдож, Эрээн хотод салбар хурлын талбай гарган хотын холбогдох хүмүүс хуралд оролцож, Эрээн хот "Хоёрыг хүрээлэх үлгэр жишээ хот"-оор сонгогджээ. Эрээн хот хоёрыг хүрээлэх үлгэр жишээ хотыг байгуулж эхэлснээс хойш долоо дахь удаагаа "Хоёрыг хүрээлэх үлгэр жишээ хот"-оор сонгогдож байгаа юм.

Эрээн хот нь сүүлийн жилүүдэд цэргээ хүрээлж гэр бүлийнхнийг нь дэмжих, засгийн газраа хүрээлж, ард түмнээ хайрлан хамгаалах шилдэг уламжлалыг байнга баримталж ирсэн бөгөөд Бүх Хятадын буюу Бүх ӨЗО-ы зэрэглэлийн  хоёрыг хүрээлэх үлгэр жишээ хотыг бий болгохыг зорьж иржээ. Ийнхүү нам засгаар толгойлуулан, цэрэг арми болон орон нутаг холбоолсон, бүх нийгмийн оролцоотой улсын батлан хамгаалалтын боловсрол болон цэрэг арми орон нутгийн уялдаатай бодит үйл ажиллагаа, цэрэг ардын харилцаа зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Мөн хөнгөлөлттэй бодлогыг хэрэгжүүлж, цэрэг болон засаг, цэрэг болон ард иргэдийн харилцааг улам бүр нягтруулж, засгийн газраа хүрээлэн, ард түмнээ хайрлах талд илүү үр дүнд хүрч, хотын эдийн засаг, нийгмийн хөгжил, армийн бүтээн байгуулалтад хүчтэй дэмжлэг, баталгаа өгч байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ЭРЭЭН ХОТЫН СОНИН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл