Тал нутгийн мотоциклтой цагдаа Буяндэлгэр
“Илигийн хайр·Хятадын интернэтээр цацагдсан түүх·Амьдрал бялхсан Өвөр Монгол·Сэтгэл уяраах 2015” интернэтээр алдаршсан хүмүүсийг шагнах ёслол 11 дүгээр сарын 19-ний өдөр Өвөр Монголын Зочид буудалд болов.
Интернэт ашиглагчид болон мэргэжилтнүүдийн саналаар Тал нутгийн мотоциклтой цагдаа-Буяндэлгэр, Гар бөмгөбийн алдарт тамирчин Хэ Жэньшэн, Далай нуурын жавхаа - Далай нуурын дотоодыг хамгаалах салбар, “Хайрын аян”-Хөххотын галт тэрэгний өртөөний Жүнь-И хайр халамжийн үйлчилгээний баг, “Ядуу хүүхдийн ээж” Зан Ай-Ей, “Сайн авга ээж” Чио Лайшэн, “Шин Шин эгч” Ван Вө, “Нийтийн асрамж+” Лэй Мэн баг, “Тал нутгийн Лэй Фэн” Вэй Ган, “WeChat багш” Вэн Вө зэрэг 10 хүн интернэтээр алдаршсан хүнээр сонгогдож, үүнээс Тал нутгийн мотоциклтой цагдаа - Буяндэлгэр хамгийн шилдэг алдартнаар тодорсон байна.
Интернэтээр алдаршсан 10 хүн
“Илигийн хайр·Хятадын интернэтээр цацагдсан түүх·Амьдрал бялхсан Өвөр Монгол·Сэтгэл уяраах 2015” интернэтээр алдаршсан хүмүүсийг шалгаруулах үйл ажиллагааг ӨМӨЗО-ны Интернэт мэдээллийн алба, Синьхуа агентлагийн Өвөр Монгол дахь салбар болон Синьхуа агентлагийн Өвөр Монгол дахь салбараас хамтран зохион байгуулж, “Умардын шинэ сонин”, “Өвөр Монголын Өглөөний сонин”, “Хөххотын оройн сонин”, Өвөр Монголын Холбоо сайт зэрэг гол гол хэвлэл мэдээллээс дэмжлэг үзүүлсэн байна. Уг үйл ажиллагаанд нийт 140 хүн бүртгүүлж, 31 хүн дэвшиж, 10 хүнийг шалгаруулсан байна. Нийт 240 мянган хүн санал өгсөн болно.
