Хятад улсын Хэвлэл мэдээлэл, Радио Телевизийн ерөнхий товчооны орлогч дарга Ү-Шанжи, Хунань мужийн Хэвлэл мэдээлэл, Радио Телевизийн ерөнхий газрын дарга Жү Жяньгань ёслолд оролцсон байна.

“Янь-Аньны утга урлагийн цуврал бичиг” 2016 оны 7 дугаар сарын сүүлээр хэвлэгдсэн бөгөөд уг цуврал бичигт 1936 оны намраас 1949 оны 7 дугаар сар хүртэлх Янь-Ань ба Шаньши, Ганьсү, Ниньшя зэрэг бүс нутгаар ажиллаж, суралцаж, амьдарч байсан хүмүүсийн тухай үед зохион бүтээж, орчуулж, нийтлүүлж, хэвлүүлсэн нэлээд өндөр үзэл санаа, урлагийн чанар бүхий бүх салбарын утга зохиол, урлагийн ном бичгийг хамруулжээ.
“Янь-Аньны утга урлагийн цуврал бичиг” нь Янь-Аньны цаг үеийн утга зохиол, урлагийн талын амжилт бүтээл, шинэ түүхэн цаг үеийн Янь-Аньны утга урлагийн судалгааны түвшин, үр дүнг харуулж, шинэ цаг үеийн утга зохиолчид уран бүтээл туурвихад маш их сэнхрүүлэх үүрэгтэй юм.
Уг бүтээл нь ХКН-ын түүх, Хятадын хувьсгалын түүх, Хятад улсын чөлөөлөх цэргийн түүх, Хятад улсын орчин үеийн утга зохиолын түүх, Хятад улсын орчуулгын түүх зэрэг цар хүрээний судлаачид судалгаа хийхэд чухал материал болно.
Ёслолд Жүннань хэвлэл мэдээллийн групп Бугат хотын номын санд ““Янь-Аньны утга урлагийн цуврал бичиг”-ийг бэлэглэв.


