solongonews
Хятад, Монголын хил залгаа хөрш орон нутгийн засаг дараг нарын уулзалт болов
2016-09-03 23:17

\nХятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны 2016 оны форумын чухал агуулгын нэг болох Хятад, Монголын хил залгаа хөрш орон нутгийн засаг дараг нарын уулзалт 3-ны үдээс хойш болж өнгөрлөө.

Тус уулзалтыг Шилийнгол аймгаас санаачлан зохион байгуулан, Монгол Улсын 7 аймаг хоттой олон салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаа, Хятад, Монголын эдийн засгийн коридорт, харилцаа холбооны индэр болон ажлын механизм байгуулахад чухал ач холбогдол үзүүлэх аж.

Талууд “Нэг Бүс Нэг Зам ” ба “Талын Зам ” стратегийг уялдуулан, Хятад Монгол хоёр улсын төрийн тэргүүн байгуулсан《БНХАУ, Монгол Улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал》-г бүх талаар хэрэгжүүлэн ажиллаж, Хятад Монголын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад хамтаар оролцон, Шилийнгол аймаг болон Монгол улсын хил залгаа бүс нутгуудыг дэд бүтцээр холбох бүтээн байгуулалтад ач холбогдол үзүүлнэ. Улмаар худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, соёл боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажилагааг гүнзгийрүүлнэ.

Мөн үеэр Шилйингол аймгийн Сөнөд баруун хошуу болон Дорноговь аймгийн Сайшанд хот,  Сөнөд зүүн хошуу болон Монгол Улсын Говьсүмбэр аймгийн Чойр хот, Сөнөд зүүн хошуу болон Дорноговь аймгийн Эрдэнэ сум, Хөвөөт Шар хошуу болон Төв аймгийн Зуунмод хот хоорондын нөхөрсөг харилцаа байгуулах хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан бол Шилийнгол аймаг, Монгол улсын аймгуудтай “Санамж Бичиг ” байгуулсан байна.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл