solongonews
Хөххотын наадам тун удахгүй эхэлнэ
2016-06-29 15:42
Хөххотын наадам тун удахгүй эхэлнэ.

VI удаагийн Хятад-Хөххотын цөөн тоот үндэстний соёл аялал жуулчлал, урлагийн наадам болон XVII удаагийн Хятад-Хөххотын Жао Жүнь урлагийн наадам 7 дугаар сарын 8-ны өдөр нээлтээ хийх тухай Хөххотын орлогч хотын дарга Бай Жиньшян 6 дугаар сарын 28-ны өдөр нийтэлжээ.

Хөххотын энэхүү хоёр наадмын үеэр 25 үйл ажиллагаа зохион байгуулагдах бөгөөд цөөн тоот үндэсний соёл аялал жуулчлал, урлагийн наадмын үеэр 8 үйл ажиллагаа зохион байгуулагдах бол Жао Жүнь соёлын наадмын үеэр 17 үйл ажиллагаа зохиогдох аж. Уг наадам нь уран сайхны тоглолт, үндэсний соёлын үзэсгэлэн, судлан ярилцах хурал, фото зургийн үзэсгэлэн зэрэг агуулгын хүрээнд зохион байгуулагдана.

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл