Үдээс хойш 5 цагийн үед Манжуур хотын “Лү Бүли” Орос зоогийн газрын тогооч нар оройн хоолонд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнээ бэлдээд гал тогооны өрөөндөө завгүй ажиллана. Тогооч Людмила хамгийн их захиалгатай нийслэл салатаа урьдчилан бэлтгэнэ.
“Лү Бүли” зоогийн газрын зөөгч тогооч дундаас 48 настай Людмила хэзээ ч хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татдаг хүн юм. Маш олон Оросын иргэн Манжуур хотод ажиллаж амьдардгийг мэхгүй хүн цөөн аж.Гэсэн хэдий ч Людмила мэт олон жилээр Манжуур хотод ажиллаж амьдран, тогоочийн ажилдаа мэргэшсэн эмэгтэй тогооч харин тун цөөн байдаг билээ. Людмила Эрхүү хотод төрж өссөн бөгөөд 23 насандаа тогоочийн ажлын гараагаа эхлүүлсэн байна.
Людмила
Өнөөдрөөс 6 жилийн өмнө Людмила одоо ажиллаж байгаа“Лү Бүли” Орос зоогийн газарт тогоочоор ажилд оржээ. Уг зоогийн газрын тогоочид бүгд л өөр өөрийн нарийн ажлын хуваарьтай. Хүн бүр ганцхан төрлийн зууш бэлддэг аж. Энэ нь Дундад улсын бусад зоогийн газарт ч ховор тохиолдох зүйл билээ. Людмила зөвхөн салатны тогооч бөгөөд түүний салат нь өдөрт 20-иос дээш хувь худалддаг гэнэ.
– Миний хүсэл мөрөөдөл гэхэд Эрхүү хотдоо буцсаныхаа дараа өөрийн ресторантай болж, жинхэнэ Орос хоол болон Хятад хоолоор зочдоо угтах явдал юм.
Өөрийн энэхүү хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө Людмила Манжуур хотыг зорин ирсэн аж. Зав чөлөө л гарвал Хятад хоол сурдаг байна. “Лү Бүли” зоогийн газрын Хятад тогооч Чэн Зидүн Людмилагийн багш нь юм.
- Бид хоёр бие биеэсээ сурдаг. Би Людмилагаас жинхэнэ Орос хоол хийж сурдаг. Хятад хоолыг хятад хүн ч хийхэд хэцүү байдаг. Людмила Орос улсаас ирээд Хятад хоолны тухай ямар ч ойлголтгүй байснаа бодоход ихэнхийг нь бараг хийгээд сурчихсан. Тун нарийн хянамгай хүн, нэг зуушийг арван хэдэн удаа хийж үздэг.
Людмила Гүө бао рөү /цардуултай мах/, наашаа цаашаа, халуун ногоотой дүүпүү, Kung Pao тахианы мах зэрэг хятад хоолыг хийж чаддаг болжээ.
- Хамгийн хэцүү нь цардуул /дянь фэнь/ хэрэглэдэг хоол. Орос хоолонд цардуул /дянь фэнь/ бага хэрэглэдэг учир надад хэцүү санагддаг. Энэ давааг давахад амархан болох байх.
Хятад хоолонд найман их хоолны систем байна гэдгийг Орос бүсгүй Людмила анх мэдэхгүй байжээ. Найман их хоолны систем нь Дундад улсын бүс нутгийн хоолны онцлогоор хуваасан хуваарь болно. Үүнд ганцхан хятад хоолны ихэнх хэсгийг л хамарч, бусад өөр үндэстний цөөнхийн хоолыг сайн хамарч чадсангүй байгаа билээ. Гэхдээ 8 систем нь хэдэн мянган жилийн өмнөөс бүрэлдсэн, урт удаан түүх болон гүн соёл агуулагддаг юм.
Лү Бүли зоогийн газрийн Орос зочид
Людмила : - Хятад хоол нь хятад соёлтойгоо нягт холбоотой учир хоол хийж сурахын зэрэгцээ хятад уламжлалт соёлын талаар бага болов ч ойлголттой болох хэрэгтэй. Энэ нь маш чухал зүй юм. Бидний Орос хоол ч хятад хоолтой ижилхэн амт сайтай сайхан хоол. Би уламжлалт Орос хоолоо өөрийн амь наснаас ч илүү хайрлан нандигнадаг. Иймд Дундад улсын хүмүүсийг ч уламжлалт Орос хоолны тухай ойлголттой болгоно гэж бодож байна.
Өөртөө хятад нэр өгсөн Орос залуу Кай Шинли Манжуур хотод гадаад худалдааны бизнес эрхэлдэг байна. Тэрээр өдөр болгон заавал “Лү Бүли” зоогийн газар ирж хоолонд ордог аж. Яагаад өдөр бүр энд ирж хоол иддэг талаараа:
–“Лү Бүли” зоогийн газар жинхэнэ Орос хоолтойгоос гадна үнэ нь хямд, амт нь сайхан байдаг. Өдөр бүр ирж хоол идсээр байгаад зоогийн газрын зөөгч, тогооч нартай найз болсон. Та нар заавал миний найз Людмилагийн хийсэн салатнаас амсаж үзээрэй. Жинхэнэ Орос амтыг мэдрэх болно.
Кай Шинли
Дундад улсын рестораны холбооны дэд дарга Гүө Хайван танилцуулахдаа: - Дундад, Орос хоёр улсын бүх салбарын харилцаа өдөр ирэх тусам сайжрахыг дагаад Людмилагийн нэгэн адил Орос хүн Дундад улсад улам олон болох болно гэв.
