ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төвийн улс төр хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Чэнь Вэньчин 2-р сарын 17-ны өдөр Бээжинд Вьетнамын Ардын Дээд Прокурорын Ерөнхий прокурор Нгуен Хюи Чинтэй уулзав.
Чэнь Вэньчин хэлэхдээ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон Ерөнхий нарийн бичгийн дарга Су Линь нар Хятад, Вьетнамын стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, олон салбарт хамтын ажиллагаа өрнүүлэхэд улс төрийн чухал удирдамж өгсөн юм. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүнүүдийн чухал нийтлэг ойлголтыг бүрэн хэрэгжүүлж, хоёр орны прокуроруудын ажил хэрэгч хамтын ажиллагааны сувгийг цаашид өргөжүүлж, хууль дүрэм журмыг бэхжүүлэх, шүүхийн шударга ёсыг дэмжих чиглэлээр харилцан солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлж, стратегийн ач холбогдолтой Хятад-Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтад хууль зүйн баталгаа хангана гэдэгт найдаж байна гэжээ.
Нгуен Хюи Чин хэлэхдээ, Хоёр орны прокурорын хамтын ажиллагааг ахиулж шинэ үр дүнд хүргэнэ гэжээ.
