
Айлчлал дуусах үеэр Хятадын Гадаад Харилцааны сайд Ван И сэтгүүлчдэд хандан тус айлчлалын талаар танилцуулсан байна. Ван И:
- Энэ удаагийн айлчилал нь Хятад улсын Ази Номхон далайн орнууд, Латин, Америк тивд хандсан томоохон хүрээн дэхь гадаад харилцааны арга хэмжээ болно. Дарга Ши Жиньпин Хятад улс болон олон улсын байдлыг зэрэг бодолхийлж хамтын ажиллагаагаар гүүр болгон харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх Хятадын мөрөөдөл, Латин, Америкийн мөрөөдлийг холбосон гэж хэллээ.
Хятад улс болон олон улсын хэвлэл мэдээллийнхэн энэхүү айлчлалд анхаарал хандуулан Ази Номхон далайн орон бүсийн хамтын ажиллагаа, Хятад, Латин Америкийн харилцааны хөгжлийг дэмжихэд ашигтай, мөн дэлхийн эдийн засгийн сэргэн хөгжихөд хэтийн нөлөөтэй гэж үзэж байна.
