
Шинэ аяндаа мордож, шинэ төсвөө зурагланам.
үндэстний 25 сая гаруй иргэдийн хүслийг өвөрлөж, өмнөх үеэ уламжлан залгамжилж ирэх маргаашдаа зам нээх түүхэн үүрэг бүхий ӨмӨЗО-ны Төлөөлөгчдийн Х Их хурал 11 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд хөххотноо болж, Өвөр монголын шинэ аян, шинэ хуудсыг сөхлөө.
ӨМӨЗО-ны Төлөөлөгчдийн Х Их хурал Өвөр монголын чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах эцсийн шатанд хКН-ын ХУIII удаагийн Төв хорооны УI бүгд хурлын зорилго зорилтыг гүнзгий суралцан хэрэгжүүлэх чухал эринд хуралдсан юм.
Их хурал нь хятадын онцлогтой социализмын байгууллаар гол болгосон, Ши Жиньпин даргаар удирдуулсан Намын Төв хороонд цуглан дарга Ши Жиньпиний чухал ярианууд болон улсаа засаж, засаг барих шинэ санаа, шинэ үзэл, шинэ стратегийн бодлогыг идэвхтэй хэрэгжүүлэх. Дарга Ши Жиньпиний Өвөр монголд шинжлэн судлах үеийн чухал ярианы үзэл санааг хэрэгжүүлэх, “Тавыг нэг цогц болгох” төлөвлөлтийг нэгдсэн журмаар төлөвлөн ахиулахын зэрэгцээ “Дөрвөн бүх тал”- ын стратегийн төлөвлөлтийг тэнцвэртэй ахиулан, өнгөрсөн таван жилийн ажлын амжилт, үр дүн, туршлагаа эрэгцүүлэн дүгнэх, ирэх таван жилийн ажлын удирдах үзэл бодлого, зарчим шаардлага, зорилт үүргийг шинжлэх ухаанчаар тогтоож, нэгэн шинэ хугацааны Өвөр монголын Намын хороо болон Сахилга батыг хянаж зөвлөх байгууллага сонгон гаргалаа.
ӨМӨЗО-ны Төлөөлөгчдийн Х Их хурлыг зөв зохион байгуулах нь Өвөр монголын дээд, доод зэрэглэлийг идэвхтэй удирдан Ши Жиньпин даргаар удирдуулсан Намын Төв хорооны хүрээнд илүү нягтран эвлэлдэж, харилцан туслалцаж, эрэлхэг баатарлагаар урагшлан чинээлэг нийгмийг бүтээх шийдвэрт ялалтын төлөө тэмцэн олох шинэ байдлыг үргэлжлүүлэн бий болгох, үзэсгэлэнт сайхан Өвөр монголыг цогцлоох шинэ хуудсыг бичиглэхэд чухал бөгөөд алс хэтийн ач холбогдолтой юм.
ӨМӨЗО-ны Төлөөлөгчдийн х Их хурлын дараагийн таван жил бол ер бусын таван жил болно. ээдрээ зангилаатай эдийн засгийн байдал, нүсэр хүнд өөрчлөлт хөгжил ба тогтвортой байдлыг батлах үүргийн өмнө Намын Төв хорооны бат чиг удирдлага доор ӨмӨЗО-ны Намын хороо, бүх шатны намын зохион байгуулалтын цөхөршгүй зүтгэлээр Өвөр монголын үндэстнүүдийн ард түмний шаргуу хатуужилтай шинэ бүтээлтээр Өвөр монголын эдийн засаг тогтвортой хөгжиж, өөрчлөлт нээлт бүх талаар гүнзгийрэн ард иргэдийн амьдралын баталгаа мэдэгдэхүйц сайжирч, ардчилал хууль тасралтгүй бэхжих, соёлын үйл ажиллагаануудын элбэг баялаг үр дүн, амжилт бүтээл, нийгмийн байдал, эв нэгдэл тогтвортой болж, хүрээлэн буй орчноо илүү сайжруулж, намыг чанд зохион байгуулан цэгцлэх ажил цаашдаа гүнзгийрэх, хүмүүст урам зориг хайрласан сайхан үүрэг хуудсыг тушаасан байна.
Өвөр монголын өргөн уудам эх газарт амьдралын эрч хүч бялхаж, хөгжил цэцэглэл илэрлээ.
Таван жилийн тэмцлийн хугацаа болон гэрэл гэгээтэй үр дүн:
Өвөр Монголын бүхий л талын ажлыг сайн гүйцэтгэхэд заавал эрс бат, зөв оновчтой улс төрийн чиглэлийг баримталж, Намын Төв хорооноос гаргасан төрийн бодлого, шийдвэрт бодлого төлөвлөлтийг тэр хэвээр нь хэрэгжүүлэх. Ши Жиньпин даргаар удирдуулсан Намын Төв хороотой байнга үзэл санаа нэгтэй байх хэрэгтэй. хөгжил гэгч энэхүү тэргүүн чухал үүргийг зайлшгүй чанд гүйцэтгэж, Өвөр монголын бодит байдлаас эхлэн бүтээлчээр ажлаа өрнүүлэн, нийгмийн үйлдвэрлэлийн хүчийг тасралтгүй чөлөөлөн хөгжүүлэх хэрэгтэй. Өөрчлөлтийг заавал гүнзгийрүүлж, нээлтийг өргөжүүлэн хуулиар орноо засахыг дэмжиж, Өвөр монголын амьдралын эрч хүчээр бялхсан эмх журамтай байдлыг цогцлоох хэрэгтэй. ард түмнийг зайлшгүй чухал болгож, хөгжлийн үзэл санааг баримтлан бүх сэтгэл хүчээрээ үндэстнүүдийн ард иргэдэд ашиг хүртээж, иргэдэд ямагт зол жаргалыг бэлэглэх хэрэгтэй. үндэстнүүдийн эв нэгдлийг зайлшгүй бэхжүүлж, харилцан туслалцах журмыг баримтлан эв нэгдэлтэй тогтвортой улс төрийн байдлыг тасралтгүй бэхжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй. Намын удирдлагыг зайлшгүй чангатган сайжруулж, намыг чанд зохион байгуулан цэгцлэх ажлыг бүх талаар сайжруулж, Өөртөө Засах Орны өөрчлөлт нээлт ба орчин үеийн бүтээн байгуулалтад бат бэх баталгаа гаргах хэрэгтэй гэдгийг бидэнд таниулсан байна. эдгээр ховор нандин туршлагыг бид эрхэмлэн нандигнаж, урт хугацаагаар баримтлан тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй.
Ирээдүйг төлөвлөж, бид түүхийн шинэ гараагаа эхлүүллээ. Ирэх таван жил бол чинээлэг нийгмийг бий болгох эцсийн цаг үе. Намын Төв хорооны Өвөр монголын хөгжлийн тухай хийсэн стратегийн төсөв төлөвлөгөөг бүх талаар хэрэгжүүлэх, хятад улсын умардын орныг илүү үзэсгэлэнт сайхан болгон бүтээн байгуулах гол зангилааны хугацаа юм. Өвөр монголын хөгжил хийгээд ихийг хийж бүтээх чухал стратегийн алтан боломж тохиосон сайхан цаг үед оршиж байна гэдгийг ч олж харах хэрэгтэй. Бид шинэ ялалтыг тэмцэн олж, цаг үе бидэнд тавьсан эрхэм дээд үүргийг биелүүлэхэд цог золбоо, омог сүр, хатан зоригоо хатамжлан шинийг бүтээх, тэнцвэртэй, экологийн, нээлттэй, хамтдаа эдлэх хөгжлийн ойлголтыг бий болгох. Улмаар хөгжил, хүрээлэн буй орчин, ард иргэдийн амьдралын боломжийг баталгаатай болгох шугамыг чанд сахих. хэлбэрээ өөрчлөн зэрэглэл дэвших, шинэ хэлбэрийн аж үйлдвэржилт, мэдээ мэдээлэл, хот жилт, тариалангийн орчин үе болон экологийн хөгжлийг тэнцвэртэй ахиулж, өөрчлөлт нээлт, хуулиар орноо засахыг гүнзгий ахиулан, намыг хянах, намыг чанд зохион байгуулан цэгцлэх хэрэгтэй. Ийм журмаар ажилласнаар сая ард түмний сайн сайхан амьдралын хүсэл эрмэлзэлд нийцэх юм. мөн чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоох эцсийн шатны агуу их ялалтыг тэмцэж олно.
Үр жимс дэлгэрэн элбэг хураалт авч, эрч хүч, зориг хүчээ дайчлан шинэ хуудсыг бичиглэнэм. Төлөөлөгчид улс төрийн эрхэм дээд үүрэг хариуцлагаа сайн гүйцэтгэж, үзэл бодлоо нэгтгэсэн, эвлэлдэн нэгдэж дэвшсэн Их хурал болгон хуралдуулж, үнэнийг баримталж бодит байдлыг эрхэмлэсэн, нээлт хийж шинийг бүтээсэн Их хурал болгосон байна.
