ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян 10 дугаар сарын 18-ны өдөр АИХ-ын ордонд "2016 оны ХКН болон дэлхийн яриа уулзалт"-д оролцож, Хятад улсад айлчилж байгаа Монгол Улсын Ардын намын дарга, Монгол Улсын УИХ-ын дарга М.Энхболдтой уулзсан байна.

Жан Дэжян хэлэхдээ: - Эдүгээ Хятад, Монголын харилцаа хөгжиж байна. Энэ удаагийн айлчлалын үеэр дарга Ши Жиньпин тантай уулзаж, хоёр нам, хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцож, нийтлэг ойлголтод хүрсэн. Энэ нь хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийг цаашид ахиулах нь лавтай. Бүх Хятадын АТИХ Монголын УИХ-тай байх найрсаг хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, хоёр орны удирдагч нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хамтдаа хэрэгжүүлж, хоёр орны харилцааг шинэ үе шатанд гаргахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Хоёр орны парламентын харилцааг бүх талаар гүнзгийрүүлж, Монгол, Хятадын харилцааг цаашид хөгжүүлнэ гэдгээ М.Энхболд илэрхийлжээ.
