
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян 06-р сарын 10-ны үдээс өмнө Сычуань мужийн Чэндү хотод "Бүс ба Зам"-ын шинжлэх ухаан технологийн солилцооны хоёрдугаар хуралд оролцохоор Хятадад ирсэн Сербийн Үндэсний ассамблейн дэд дарга Лагустай уулзав.
Дин Шюэшян:
- Хятад, Сербийн төмөр шиг бат бэх, цаг хугацаа өнгөрөх тусам улам бэхжиж байна. Ши Жиньпин дарга Сербийн ерөнхийлөгч Александр Вучичтай хэд хэдэн удаа уулзаж, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. Хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, бие биенийхээ гол асуудал, язгуур ашиг сонирхлыг дэмжин, "Бүс ба Зам" санаачлагыг хамтдаа байгуулах чансаатай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, шинжлэх ухаан, технологийн инновацын хамтын ажиллагааг хоёр орны харилцааны хөгжлийн шинэ цэг болгож, Хятад, Сербийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахад улам их амжилт гаргахад Хятад улс бэлэн байна гэдгээ илэрхийлэв.
Лагус:
- Серби улс Серби, Хятадын төмөр шиг бат бэх нөхөрлөлийг өндрөөр үнэлж, нэг Хятадын зарчмыг тууштай баримтлан, Хятад улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан технологи зэрэг олон салбарт бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Серби, Хятадын хувь заяаны хамтын цогцыг хамтаар байгуулахад бэлэн байна гэж хэллээ.
