Дарга Ши Жиньпин захиандаа: Хүн төрөлхтөн эрт дээр үеэс сансрын уудмыг сонирхон, түүний нууцыг нээхийг эрэлхийлсээр ирсэн. 20-р зуунд хүн төрөлхтөн сансар огторгуйд хайгуул судалгаа хийсэн гайхамшигт түүхэн хуудсыг бичиглэсэн юм. Сансрын технологи нь хүн төрөлхтний нийгмийн хөгжил, иргэдийн амьдралд асар их нөлөө үзүүлдэг тул сансар судлалын технологийн ололт амжилт дэлхийн ард түмэнд улам их үр ашиг хүртээх нь дамжиггүй. Хятад улс эрт дээр үеэс сансар судлал, сансрын технологийн инновацид анхаарал хандуулж ирсэн бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, сансрын уудмыг энхийн төлөө нээн хөгжүүлж, холбогдох ололт амжилтаар хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг байгуулахад улам их үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Энэ удаагийн чуулган дэлхийн сансар судлалын технологийн хөгжил, олон улсын солилцоо, хамтын ажиллагааг эрчимтэй ахиулна гэдэгт итгэж байна гэж бичсэн байна.
Ши Жиньпин дарга 2017 оны ”Дэлхийн сансрын хайгуул судалгааны чуулган”-д баярын захиа илгээлээ
2017-06-06 14:57
2017 оны ”Дэлхийн сансрын хайгуул судалгааны чуулган” 6-р сарын 6-нд Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин тус чуулганд баярын захиа ирүүлсэн байна.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
