solongonews
Ши Жиньпин хөдөө орон нутгийн багш нарт хариу захидал илгээжээ
2025-09-10 11:05
Ши Жиньпин хөдөө орон нутгийн багш нарт хариу захидал илгээжээ.

Дөчин нэг дэх багш нарын баярыг тохиолдуулан ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хөдөө орон нутагт ажиллаж буй багш нарын төлөөллийн бичсэн захидалд хариу илгээж, өргөн олон багш, боловсролын  ажилтан нарт баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ.

Ши Жиньпин хариу захидалдаа "Хөдөө орон нутагт багшлах хөтөлбөр хэрэгжүүлсэн 20 жилийн турш, өргөн олон багш нар хөдөө тосгоны боловсролд идэвхтэй үйлчилж, ардын багш нарын хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэлийг харуулсан юм. Та бүхнийг боловсролын талаарх анхны зорилтоо үргэлжлүүлэн баримталж, хичээл сургалтын ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, хүүхдүүдийн эрүүл саруул өсөж торниход дэмжлэг үзүүлэн, ёс суртахуун, оюун ухаан, бие бялдар, гоо сайхан, хөдөлмөр зэрэг бүх талаар төлөвшсөн социалист бүтээн байгуулалтын залгамж хойч үеийг олноор бэлтгэн хүмүүжүүлэхийн төлөө хичээн ажиллахыг хүсэж байна” гэж онцолсон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл